Нэгэн үе "Дахиж би дурламааргүй байна", "Будаггүй уруулын амт", "Гуравхан жил" зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү билээ.
Хайр, энэрэлийн дуугаар сонсогч түмнээ баясгадаг түүний анхны бие даасан тоглолт болох "Будаггүй уруулын амт" тоглолтоо гуравдугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр 19 цагаас АСА циркид тоглох гэж байна. Би чамд хайртай", "Будаггүй уруулын амт", "Өвөл хайр" зэрэг хит дуунуудад уяраж болзоонд явж байсан залуус цөөнгүй биз. Тэгвэл хосуудыг сайхан дурсамжтай үеээ сэргээж, гал халуун хайртайгаа нэгэн үдшийг хайрын дуунд уяран өнгөрүүлэхийг урьж байна.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд АСА циркийн билетийн кассаас авах боломжтой. Мөн тасалбараа үнэгүй хүргүүлэх бол 9134-8800, 9135-8800, 9136-8800 утсаар захиалж авна.
www.Urlag.mn