Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үндэсний сэтгүүл зүй – 102 жил”
Нийгэм

“Үндэсний сэтгүүл зүй – 102 жил”

Урлаг Урлаг06/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a4501131f6e2d9f5big3236333802015-03-06-09-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг салбарынхаа нийт ажилтан ажиллагсад болон эрхэм үзэгч, уншигч, сонсогч, хэрэглэгчдэдээ хүргэе. 

   Одоогоос 102 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарыг хэвлэн түгээснээр Монголын сэтгүүлзүй өөрийн түүхээ бичиглэж эхэлсэн билээ. 

  Өнгөрсөн он жилүүдэд Монголд оршин байсан нийгмийн тогтолцоо, түүний хувирал өөрчлөлт болгон манай салбарт онцгой нөлөөлж байсан нь бид мэдээллийн буюу оюуны хүнс хэмээх амин чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээдэгтэй холбоотой.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань нийгмийн оюун санааны хөгжил төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэг. Нөгөөтэйгүүр сэтгүүлзүйн салбарынхны өнөөдөр бэлтгэж түгээсэн мэдээлэл маргааш улс орон, хүн төрөлхтний  түүх болж хувирдаг. Тийм учраас мэргэжлийн стандарт, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн дээдлэх нь манай салбарынхны эрхэм үүрэг юм. 

   Саяхан болж өнгөрсөн ээлжит их хурлаараа шинэчлэлийн бодлого зорилтоо тодорхойлсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл салбарын ажилтан ажиллагсад – хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд – тус салбарт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбооныхоо үүргийг хариуцлагатай биелүүлж, салбарынхаа зөв хөгжлийн төлөө та бүхэнтэй хамтран хичээнгүйлэн ажиллах болно.
Монголын үндэсний сэтгүүлзүй үргэлж өөдрөг гэгээн байг!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч  Б.Галаарид

2015.03.06.                   Улаанбаатар хот

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.