Lana Del Rey – америкийн дуучин, дууны шүлэг зохиогч авьяаслаг бүсгүй. Дэлхийн хамгийн амжилттай яваа дуучдын нэг. Түүний гайхалтай бүдүүн хоолой, нууцлагдмал гадаад төрх байдал, сэтгэлийн гүнд хүрч чаддаг дуунууд түүнийг тодорхойлно.
Lana Del Rey – америкийн дуучин, дууны шүлэг зохиогч авьяаслаг бүсгүй. Дэлхийн хамгийн амжилттай яваа дуучдын нэг. Түүний гайхалтай бүдүүн хоолой, нууцлагдмал гадаад төрх байдал, сэтгэлийн гүнд хүрч чаддаг дуунууд түүнийг тодорхойлно.
2011 онд анх дуучдын ертөнцөд хөл тавьсан тэрээр одоо хамгийн алдартай дуучдын нэг болж чадсан. Лана поп жанрын дуучин, гэхдээ тэр 1950-1960 оны стилээр мөн R&B, soul,blue,trance жанруудыг хольж дуулдаг. Энэ бүх амжилт бүтээлээ өөрийн гараар бүтээсэн бөгөөд түүний эцэг Роб Грант мөн адил дуулдаг байжээ. Лана багаасаа дуучин болохыг мөрөөддөг байв.
Түүний жинхэнэ нэрийг Элизабет Грант гэдэг бөгөөд түүний “Лана Дел Рей “ нэрийг түүний менежрүүд өгсөн. Хэвлэлийнхэн таамаглахдаа түүний нэрний Лана гэсэн хэсэг нь “Лана Тёрнер” гэх жүжигчний нэрний эхний хэсгээс, Дел Рей нь алдарт машин үйлдвэрлэгч “Ford Del Rey” болон “Chevrolet Delray” компаний нэрнээс авсан гэж боджээ. Харин Лана хэвлэлийнхэнд хэлэхдээ: “Энэ нэр нууцлагдмал сонсогдож, миний дуунуудад тохирдог учраас надад таалагддаг. Тэрнээс биш хэнээс ч санаа аваагүй” гэж хэлжээ.
Жинхэнэ нэр: Элизабет Грант
Алдарт гарсан нэр: Lana Del Rey
Төрсөн он сар: 1986 оны 6.21
Төрсөн нутаг: АНУ, New York хотын Lake Placid муж
Орд: ихэр
Өндөр: 169
Жин: 54 кг
Бага нас
Элизабет Грант интернетийн аварга буюу домайн нэр зардаг Роб Грантын гэрт төржээ. Түүний бага нас Лейк-Плэсидэд өнгөрсөн. 11 наснаасаа ирээдүйн дуучин нь найрал дуунд дуулж байв. 14 насандаа гүн архинд донтож, Ланагийн эцэг эх түүнийг эмчлэхийн тулд Коннектикутын Кент сургуулийн дотуур байранд оруулахаар шийдэж.
Тэрээр хэлэхдээ: “Би архинд эзэмдүүлсэн байсан.Би өдөр болгон
ууж чадахаар гүн донтсон байсан. Ганцаараа ч байсан хамаагүй. Архи надад таалагддаг байсан. Энэ өдрүүдийнхээ тухай би “Born to die” дуундаа шингээсэн. Би өөрийн алдсан зүйлийнхээ тухай бичихэд надад хамгийн эхэнд архины тухай бичиж байгаа мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл энэ архи гэдэг зүйл миний анхны хайр байсан. Миний эцэг эх надад их санаа зовдог байсан, би ч гэсэн.
Архи уухаас өөр юу ч хийхгүй байна гэдэг маш хүнд асуудал гэдгийг би ойлгож байсан. Миний бодолд эргэлддэг байсан зүйлс бол: “Би одоо өнгөрсөн. Угаасаа өнгөрсөн. Хүнд муу тал байна гэдэг сайн хэрэг гэж анхандаа боддог байлаа, харин тэр муу тал чинь чамайг эзэмдэх үед ямар аймшигтай болохыг чи нүдээрээ үзэхээс нааш мэдрэхгүй” .
Алдарт хүрсэн зам
Бусдын адил Лана кафе ресторанд дуулдаг байжээ. Хамгийн анх 2008 онд Kill Kill цомгоо өөрөө бичиж, энэхүү цомгийн тусламжтайгаар түүний авьяасыг продюсер Дэвид Кан олж харжээ. Лана түүнтэй хамтарч ажиллахаар шийдэж, түүний жинхэнэ амжилтууд 2011 онд ирсэн. Хамгийн их хүртээл болж чадсан “Video Games” дуугаараа алдарт гарсан. Үүний дараа удаагүй байтал New York хотод өөрийн тоглолтоо хийснээр улам ихшүтэн бишрэгчтэй болжээ.
2012 онд Лана Дель Рэй хоёр дахь “Born to die” цомгийн ажилдаа ханцуй шамалжээ. Дараа нь “Born to die” цомгийг шүүмжлэгчид сайн муу үнэлгээг тэнцүү өгсөн боловч цомог Их Британий жалсаалтын оройд явсаар байв.
Хувийн амьдрал
Лана хэд хэдэн шивээстэй. Түүний баруун гарт Мадлэн эмээгийнхээ дурсгал зориулж шивүүлсэн том М үсэг, хуруунууд дээрээ Trust no one болон Die young гэх үгсийг шивүүлсэн.
Хайр дурлалынхаа тухай тэрээр бусдад хэлэх дургүй. 2001 онд Лана шотландын рок хөгжимчин Барри-Джеймс О'Нилтэй хайр дурлалын роман эхлүүлсэн.