Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу хүн бүр унших ёстой Стив Жобсын ишлэлүүд
Дуу хөгжим

Залуу хүн бүр унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

Урлаг Урлаг13/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
78ac98_steve_jobs_x8006954706912015-03-13-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.”

“Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно.”

“Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм.”

“Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө.”

“Оршуулгын газар дахь хамгийн баян хүний булш байх надад сонин биш. Харин орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал.”

“Хэрвээ чи ямар нэг сайн зүйл бүтээж чадсан бол түүнтэйгээ удаан зууралдалгүй орхиж өөр нэг гайхалтай бүтээл эхлэх хэрэгтэй. Шууд л дараа нь юу хийхээ бодож ол”

“Apple-ээс халагдсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай явдал. Амжилтын дарамтнаас салж бүхнийг шинээр эхлэх боломж өгсөн. Ингэснээр миний амьдралын хамгийн бүтээлч он жилүүдийн нэг үе эхэлсэн билээ.”

“Тооноос чанар илүү чухал. Хоёр удаа дэд байр эзэлснээс нэг удаа түрүүлэх нь хамаагүй дээр.”

“Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ” гэсэн сургааль олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж тэр цагаас хойш би 33 жил өглөө бүр толинд харангаа “Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг болсон.”

“Амжилттай яваа нэгнийг бусдаас ялгаруулах гол шинж нь цөхрөлтгүй хичээл зүтгэл юм гэдгийг би сайн ойлгосон.”

“Зогсолтгүй тэмүүлэгч бас суралцагч бай” 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.