Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 24. Сугар гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Анхааралтай байх өдөр. Хонины ордны эрчүүд өнөөдөр амрагийн адал явдал хөөх эсвэл гэр ахуйн ажлаа амжуулах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хувь заяа дахиад таныг сорьж байна. Алдар хүнд хэрхэн таны авир төрхөд нөлөөлөхийг туршиж байгаа хэрэг. Үйл явдал гэнэт танд ашиггүйгээр эргэж магадгүйг анхаар. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй бөгөөд энэ нь таны сэтгэлийг хөдөлгөх болно.
Үхэр (4/20-5/20)
Гэнэтийн ирэх мэдээ мэдээлэл, нөхцөл байдлын таатай бүрдлүүд нь үйл явдлыг таны талд ашигтайгаар эргүүлэх нь тодорхой байна. Хэрвээ танд хамтарсан төслийн ажилд орж ажиллахыг санал болговол зөвшөөрөх гэж яарч тэвдсэний хэрэггүй, өнөөдөр зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт ололтыг авчрах болно. Гэнэтийн урилгагүй зочдын айлчлалтай холбоотой чирэгдэл гарах нь тодорхой.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн дуртай ажлаа хийхэд тааламжтай өдөр. Ялангуяа мэргэжлийн хүмүүст бүтээх туурвих ажил сайн. Та өөрийн авьяас чадвараа нээх ба сэтгэлдээ нууцхан мөрөөдөж байсан зүйлдээ амжилт олно. Энэ нь таныг үнэхээр аз жаргалтай болгоно. Гэр ахуйн асуудпууд байнга гарч ирэх ба бүр ноцтой шийдвэр гаргахад хүргэх нь. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд хүндрэл үүссэн ч үүнд санаа бүү зов.
Мэлхий (6/22-7/22)
Адал явдалтай өдөр. Сансрын энергийн ачаар өөрийн баримталдаг зарчим дээр бат зогсож чадна. Өнөөдөр та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Та өөрийн үзэл бодлоо хамгаалаарай. Сонор сэрэмжтэй бай, гэхдээ л үйл явдлын өрнөлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадахгүй байх. Үүнд сэтгэлээр унах хэрэггүй түүнтй оронд уран зохиолын ном унш. Танд таатай байх болно.
Арслан (7/23-8/22)
Буян хийх, гомдсон хүнээ уучлах, галаар ариутгал цэвэрлэгээ хийх өдөр. Олон нийтийн ажил зохион байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, эрдэм шинжилгээний ажилд ханцуй шамлан ор. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал халамж тавь. Дотоод эрхтэний чинь асуудал төвөгтэй болж эхлэх магадлалтай тул мэргэжилийн эмнэлэгт хандах нь чухал.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Сайхан талын төсөөлөлүүд нь хань нөхрөөс эсвэл ойрын найзаас анхаарал халамж авах боломж байна. Тэр нь найз нөхдийн болон гэр бүлийн гишүүдийн анхаарлын төвд байна. Гэвч одод нь сэтгэл зүрхний асуудлыг нухацтай авч үзэхгүй байхыг зөвлөж байна. Таны итгэл найдвар нь анхнаасаа нурж мэдэх юм. Хүлээх бодлогыг баримтал.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр амьдралын эрч хүч туйлын дээд цэг дээрээ очих өдөр. Биеийн хүчний ажил, спортоор хичээллэхэд маш сайн. Бие эдгэрэх, өр төлөх, бэлэг өгөхөд нэн таатай. Эм болон хоол хүнс маш сайнаар нөлөөлөх болно. Өөрчлөлтийг олж хар. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлснээр сэтгэл санаа тань өөдрөг болж эрч хүчийг хуримтлуулна.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр адал явдал, өдөөн хатгалга эсвэл таныг сорьсон ямар нэгэн сорилтоор дүүрэн өдөр байх нь. Биеэ тоох, бусдад гомдоллох, эргэн тойрныхноо үл тоох байдал тань ойр дотны хүнээсээ хагацахад хүргэнэ. Бусаддтай харилцах харьцаандаа тэвчээртэй, аливаад хянамгай ханддаг байдлаар хандаарай. Таны ирээдүйн ажлын амжилт өөрөөс тань шалтгаална.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр гэр орны асуудал таныг бүрхэх болно. Аж ахуйн асуудлууд нэгдүгээрт тавигдана.Та өөрийн боломжийг шаардагдаж буй асуудлуудтай харьцуулаарай. Ингэснээр та гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэж чадна. Найз нөхөд, ойр дотныхны туршлага маш их тусламж болох болно. Урьдаас төлөвлөсөн худалдан авалт нь амжилттай төгсөх болно.
Матар (12/22-1/19)
Хүнд өдөр. Хийж гүйцээгүй ажил хэрэг, хөндлөнгийн гомдлоос үүдэлтай хариуцлага нэхэгдсэн өдөр байх болно. Ганцаараа холын аялалд явах, зугаалахаас зайлсхий. Биеийн хүчний ажил идэвхтэй хийх, ойр дотны найз биш нөхдийн уулзалт, төлөвлөөгүй наргиа цэнгээнээс татгалз. Ойр дотны хүмүүстэй холбоотой асуудлыг түр хойш тавь. Сэтгэлийн хөтлөлдөө хэт автахаас сэрэмжил.
Хумх (1/20-2/18)
Бүх зүйлд таатай өдөр. Өнөөдөр бүх эргэлзээтэй зүйлсээ орхи, өөртөө бүрэн итгэлтэй бай. Аливаа зүйлийг үгүйсгэх хэрэггүй бүгд амжилт олно. Бүр цаашилбал дурын эрсдэлтэй үйл ажиллагаанд ч амжилт гаргана. Гэхдээ бүх өрөө төлөхөд хүрнэ. Хайр дурлалд анхны сэтгэлээр ханд.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр амар амгалан байдлыг эрхэмлэ. Өнөөдөр та нөхцөл байдлын эзэн нь байх болно. Гэр бүлийн үл ойлголцолд хүрч болзошгүй гэхдээ маргаан таны талд байна. Урт удаан хугацааны аялал, холын замд гарна. Энэ өдрийг амар амгалан байх эсвэл хайртай дотны хүнтэйгээ байхыг эрхэмлэ.