Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Удирдлагын академийн дэргэдэх ТУЗ-ийн хараат бус гишүүдийн холбоо
Нийгэм

Удирдлагын академийн дэргэдэх ТУЗ-ийн хараат бус гишүүдийн холбоо

Урлаг Урлаг17/03/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11015451_884383994938696_1844331023_n1017131652015-03-17-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

Монгол улсын Засгийн газар 2011 оны 3 сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Мөн Компанийн тухай хуулийн 75.8-д ТУЗ-ийн  ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар нь компанийн засаглалын сургалтанд сууж гэрчилгээ авсан байна гэж хуульчилсан. Энэхүү компанийн засаглалыг хөгжүүлж тухайн компанийн засаглалыг сайжруулснаар ашиг орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхолыг нэмэгдүүлэх мөн шинээр баталсан хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гэрчилгээ олгох сургалтыг албан ёсоор СЗХ, КЗҮЗ-ийн шалгуур, сургалтын хөтөлбөрийн дагуу явуулж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар гэрчилгээ олгогдох бөгөөд суралцагсадын мэдээлэл СЗХ, КЗҮЗ-ийн мэдээллийн баазад орж улмаар олон нийтэд мэдээлэгдэх болно. 

Оролцогчид:

Тус сургалтанд компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүс хамрагдана.

Сургалтын агуулга:

Сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудлууд, эрсдлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.   

Сургалтанд хамрагдснаар:

·         Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд,

·         Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,

·         Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,

·         Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь  үүрэг хариуцлага,

·         ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,

·         Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,

·         ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

Сургалт болох байршил

Компанийн засаглалын гэрчилгээ 2015 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Удирдлагын академийн Б байранд болно.

Холбогдох хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо,               

Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн Б байр

Утас: 976-9009 9593

Цахим шуудан: [email protected]

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.