Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Э.Лхагвасүрэн гурав дахиа, М.Дэлгэрмаа анх удаа түрүүлэв
Спорт

Э.Лхагвасүрэн гурав дахиа, М.Дэлгэрмаа анх удаа түрүүлэв

Урлаг Урлаг19/03/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5f8e605e137a2121ee96bf1da70866cdoriginal6196781182015-03-19-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ARB Mongolia” ХХК-ий нэрэмжит 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Оч” клуб дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа, эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аваргад түрүүллээ.

Баруун гар талаас эмэгтэйчүүдийн аварга  М.Дэлгэрмаа, дасгалжуулагч Мэргэн, эрэгтэйчүүдийн аварга Э.Лхагвасүрэн.

2015 оны II сарын байдлаар дэлхийн чансааны 453-т бичигдэж буй ОУХМ Э.Лхагвасүрэн улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртэж байна. Тэрээр өмнө нь 2005, 2013 онуудад улсын аварга болж байсан юм. Харин анхны улсын аваргад түрүүлэх жил буюу 2005 онд ОУХМ цолны болзол хангаж байжээ.

Мөн 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз мөнгөн медаль хүртлээ. Үндэсний IX дэх удаагийн лигийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж, харих болоогүй гэдгээ харуулаад авсан хашир туршлагатай Я.Бэгз залуучуудад томоохон сургамжийг өглөө. Хэдийгээр 40 нас гарсан ч тэрээр энэ онд хоёр дахь удаагаа дэд байрт шалгараад байна.

Өсвөрийн улсын аварга, энэ жил 14 настай Ч.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерын болзол биелүүлэв.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд шинэ залуу аварга төрлөө. Ширээний теннисний спортоор олон шилдэг тамирчдыг төрүүлж буй Мэргэн багшийн охин Дэлгэрмаа энэ жил улсын аваргад түрүүллээ. Улсын аварга цолыг анх удаа хүртэж буй түүний хувьд спортын мастер цолыг хүртжээ. Өсвөрийн улсын аварга, залуу тамирчин Г.Индра хоёр дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, спортын мастер цолыг хүртлээ. Мөн энэ ангилалд спортын мастер Б.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж, сүүлийн хоёр жил дараалан медаль байрт шалгараад байна. Өдгөө дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг хоёр дахь хүрэл медалийг хүртжээ.

Тэмцээний дүнг танилцуулья:

Нийт 35 байгууллагын 200 тамирчин ѳрсѳлдѳж эмэгтэй нэг бүрчилсэн тѳрѳлд шинэ аварга тѳрсѳн билээ.

Ганцаарчилсан:

Эрэгтэй:

1. ОУХМ Э.Лхагвасүрэн
2. ОУХМ Я.Бэгз
3. Спортын дэд мастер Ч.Эрдэнэбаяр, спортын мастер Б.Билэгт

Эмэгтэй:

1. Спортын мастер М.Дэлгэрмаа
2. Спортын мастер Г.Индра
3. ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Б.Мѳнгѳнцэцэг

БАГ:

Эрэгтэй:

1. “Шинэ эргэлт”
2. “Бласт”
3. Хаан Даатгал
4. Хѳтѳл

Эмэгтэй:

1. Хаан даатгал
2. “Шинэ эргэлт”
3. “Бласт”
4. Баянхонгор

Байгууллага:

1. Шинэ Эргэлт
2. Хаан Даатгал
3. “Бласт” тус тус шалгарсан байна.

Дашрамд дуулгахад, ганцаарчилсан төрлийн ДАШТ ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д болох билээ.

2005, 2013, 2015 оны улсын аварга ОУХМ Э.Лхагвасүрэн.

2002, 2004 оны улсын аварга, 2015 оны мөнгөн медальт ОУХМ Я.Бэгз. Тэрээр мөн энэ жил IX дэх удаагийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.

2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга, спортын мастер М.Дэлгэрмаа.

2015 оны улсын аваргын хүрэл медальт ОУХМ Б.Батхишиг. Дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа түүний хувьд улсын долоон удаагийн аварга цолыг хүртээд байгаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.