Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын давхарласан 10. Сумъяа гараг. Үнэг одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин Могой өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тэвчээртэй байх өдөр. Энэ өдөр нь тэнцвэргүй, нэгдмэл нийцтэй бишийг тодорхойлж үзүүлнэ. Болзошгүй таагүй зүйлсээс үл шалтгаалан эргэн тойрондоо харилцах харилцааг зохицуулж, бэхжүүлж чадах бөгөөд өөрийн материаллаг байдлыг сайжруулж чадна. Таны тэвчээртэй ухаалаг байхаас эхэлсэн ажлын амжилт нөлөөлнө. Орой унтахын өмнө зугаалах, бодол санаагаа цэгцлэж амрахад нөлөөлнө. Нойр хулжиж хүч буурч болох юм.
Үхэр (4/20-5/20)
Байгууллагын удирлага болон хамтран ажиллагсадтайгаа харилцахад таатай өдөр. Эрсдэлтэй арга хэмжээнд зоригтой оролц, үр дүнгүй байх вий гэж бүү ай. Мөнгө санхүүгийн хувьд амжилттай хэлэлцээр байж магад. Ажил хэрэг дээшлэн дэвжих нь дамжиггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Төгс зохицол, чухал ажил эхлэх, мэдээлэл ашиглах өдөр. Өнөөдөр олон нийтийн уулзалт арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдийн тухай ажлаа жин тан болгоод гарах хэрэгтэй. Үүнийг сайн хийж чадвал амжилт ойрхон байна. Сайн мэдээ таны өмнө хэтийн сайхан төлөвийг нээж өгнө. Ганц бие ихэрүүд өнөөдрийн шинэ танилтай хайрын харилцаа үүсгэж магадгүй. Бие тавгүйрхэх, шалтгаангүйгээр уйтгарлах төлөвтэй. Эрүүл мэнддээ анхаар гэж одод танд зөвлөж байна. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Гаднах хөл үймээнээс шалтгаалсан хачин жигтэй өдөр. Энэ өдөр та урьд өмнө шийдээгүй байсан асуудлууддаа үнэлэлт дүгнэлт өгч, чухал шийдвэрийг тайвнаар гаргаж болно. Хэрэв та ойр дотны хүмүүс болон хамт ажилладаг хүмүүстээ гомдож бухимдсан байсан бол эхлээд сайтар тунгаан бодоорой. Хувийн уран бүтээлдээ амжилт гаргах өдөр.
Арслан (7/23-8/22)
Эгзэгтэй өдөр. Ажил ба гэрт тогтвортой биш байдал ажиглагдана. Одод хоосон бодол саналын хойноос гүйхгүй ба амлалтанд итгэхгүй байх, бодит байдлыг зөв үнэлэхийг зөвлөж байна. Чармайлт гаргасан ч бүх саад тотгорыг давж чадахгүй. Эргэн тойрныхонтойгоо хэрэлдэхгүй, өөрийн үзэл санаагаа тулгах хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэнэтийн ба цочмог сэтгэл санаа уналт эсвэл толгойн өвчин ирж магадгүй.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр мөнгө цаас олох шинэ эх үүсвэрийг нээх, ажил төрлөө солих боломж гарах магадлал дүүрэн байна. Хэрвээ та төрөл төрөгсдийн болон найз нөхдийн зөвлөгөөг авахгүйгээр бүхнийг зөвхөн өөрөө шийдвэл зөв гарц шийдпийг олж чадна. Өдрийн хоёрдугаар хагаст хэрүүл маргаан гарах ба хэрвээ та амжиж анхаарлаа төвлөрүүлэн, биеэ авч явах байдлаа өөрчилж чадвал тэр нь таны талд ашигтай байдлыг бий болгоно.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр хүнд өдөр байх болно. Санаандгүй учрал, гэнэтийн мэдээ нь таныг стресст оруулж өвчин тусахад нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн шинэ сонирхол нь удаан үргэжилэхгүй бөгөөд таны сонгосон хүн итгэлийг тань алдах болно. Харин эрчүүдийн хувьд өөртөө хэт итгэхээс зайлсхийхийг одод зөвлөж байна. Эмэгтэйчүүдтэй харьцах нь тээнэгэлзэлд хүргэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Түр хугацаанд эргэлзэх мөн гэнэтийн цочролд өртөх магадлалтай өдөр. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотны хунийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий март. Өөрийгөө бүү зовоож шаналга. Таны зургаа дахь мэдэрхүй ямагт зөв байна. Ямар ч бизнесийн асуудлыг сайтар судлахгүй бол эрсдэлд орох магадлал маш өндөр байдаг гэдгийг сана. Зарим хүмүүсийн азын тэнгэр нь гийж сугалаанд хожих, хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх нь гарцаагүй.
Нум (11/22-12/21)
Тааламжтай өдөр. Өнөөдөр та анхаарлын төвд байх болно. Эд хөрөнгийн байдал тогтворжино. Таныг нэр алдарт хүргэх тэмүүлэл хүлээж байна. Таны төлөвлөж байсан ажил бүтэх магадлалтай. Худалдаа наймааны харилцаанд тааламжтай цаг үе байна. Өнөөдөр таньд ажил хэргийн санал ирнэ. Мөн ажил хэргийн хамтрагчиддаа итгээрэй. Хайртай хүмүүсдээ анхаарал тавьж тэдэнтэй цагийг өнгөрөөхийг хичээгээрэй.
Матар (12/22-1/19)
Хүсэл сонирхлоо бодит болгоход таатай өдөр. Амьдралдаа сэтгэл хангалуун мөн ажилдаа идэвх зүтгэлтэй байна. Өөрт чинь тааллагддаг зүйл бусад хүмүүст тохирохгүй бөгөөд хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг гэдгийг сана. Хэрвээ ингэж чадвал та харилцаандаа тулгараад буй асуудлыг маш амархан шийдвэрлэж чадах болно. Ихэнх хүмүүс болж буй нөхцөл байдлыг цоо шинээр харж мөн зөв шийдвэр гаргах болно. Сэтгэл санаа хэлбэлзэж болзошгүй. Танд зайлшгүй сайн унтаж амрах, архи дарснаас хол байхыг сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Хянуур байх өдөр. Өнөөдөр таны өөртөө хэт итгэх, биеэ тоох зан тань хэрээс хэтэрч мэднэ. Үүнээс болж бодлогогүй алхам хийж, буруу шийдвэр гаргахад хүрнэ. Тийм учраас санхүүгийн асуудлыг шийдэх, гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг хичээгээрэй. Од эрхэсийн зөвлөж байгаагаар гэрээ хэлэлцээрийг дараагийн долоо хоногоор хойшлуулах нь ашигтай.
Загас (2/19-3/20)
Хүнд өдөр. Үл ойлголцолд хүрэх өдөр магадгүй хамтрагчтайгаа ойлголцоход хүндрэл гарна. Тиймээс нааштай үр дүнд хүрнэ гэж бүү бодоорой. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Идэвхитэй амралт болон зугаалахад таатай өдөр байна. Хамт олонтойгоо хамтран идэвхитэй амралт болон, ямар нэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахад сайн өдөр тохиож байна.
www.urlag.mn