Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Т.Баттогтох: 4 дүгээр сарын 1-нийг эерэг сэтгэлгээний өдөр гэж боддог
Оддын амьдрал

Т.Баттогтох: 4 дүгээр сарын 1-нийг эерэг сэтгэлгээний өдөр гэж боддог

Урлаг Урлаг31/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-03-30_1841503429567502015-03-31-09-42[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    4 дүгээр сарын 1 буюу бидний хэлж заншсанаар Инээдмийн баярын өдөр хошин урлаг, нийтийн дууны уран бүтээлчид үзэгч түмэнтэйгээ нэгэн үдшийг инээд хөөр, аз жаргалаар бялхан өнгөрөөнө. Үүнтэй уялдуулан дээрх тоглолтонд оролцож ая дуугаа өргөх гэж буй сийлбэрч СТА Т.Баттогтохоос  Инээдмийн баярын өдрийн талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрээр сүүлийн 20 гаруй жил далны ясан сийлбэрээр дагнан уран бүтээл туурвиж буй.

    -Энэ жилийн Инээдмийн баярын өдрөөр олон хамтлаг дуучид, хошин шогийн уран бүтээлчид нэгэн дор цугларч тоглолт хийж буйгаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Энэ сайхан тоглолтонд миний бие оролцож “Сумын овгор” дуугаа үзэгчдэдээ хүргэж гэж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ дуу маань нутаг усаа хамгаалсан, ихэс дээдсээ хүндэлсэн, эр хүний цайлган сэтгэлийг илэрхийлсэн утга учиртай дуу.

     Стрестэй бухимдалтай нийгэмд нэг өдөр ч болов бие биедээ гэгээн цагаан энерги түгээж, инээд бэлэглэж, уурлаж байсан  ч өнөөдөр 4 дүгээр сарын 1 гэж бодохоор цаанаасаа гоё болоод явчихдаг шүү дээ. Тиймээс би энэ өдрийг ууж идэхээсээ илүү амар тайван инээж баяссан товчхондоо хэлэхэд эерэг сэтгэлгээний өдөр гэж боддог. Дууны чиглэлийн хувьд хийморлог эрчүүдээ магтан дуулсан бэлгэдлийн олон дуутай. “Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхлүүн байдаг” гэдэг үгийг хэлэх дуртай. Мөн би уран бүтээлээ улам чамбайруулж УГЗ Б.Бямбаярын ая, Ш.Цэнд-Аюушийн шүлэг “Аавын нэр”дуу, УГЗ, хөгжмийн зохиолч  Г.Энхбаяр,яруу найрагч Д.Ган-Очир нартай  хамтран  өөрөө захиалж “Гүйх гайхамшиг” дуу хийлгэсэн. 

    Энэ нь эрүүл байвал ихийг бүтээнэ гэж монголчуудаа уриалж нэгдүгээрт махан биеийн, хоёрдугаарт оюун ухааны хөдөлгөөнтэй байя гэсэн утгатай дуу юм. Түүний хажуугаар энэ жил ахтайгаа хамтарч “Удам” нэртэй үзэсгэлэн гаргасан. Мөн энэ ондоо багтаж “Далны хөрөг” үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид 4 дүгээр сарын 20-нд Улан-Үдэд болох үзэсгэлэнд, 6 дугаар сард Олон улсын үзэсгэлэнд оролцоно гээд хонин жилд уран бүтээлийн ганзага арвин байна.

   Д.Нэргүй 

www.Urlag.mn  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026
Оддын амьдрал Урлаг

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.