Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үнсгэлжин” сонгодог бүжгэн жүжиг тавигдана
Нийгэм

“Үнсгэлжин” сонгодог бүжгэн жүжиг тавигдана

Урлаг Урлаг07/04/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
471806d2191f7b6c7d32f897e39a789e9198996172015-04-07-08-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг  2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас,  11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

    “Үнсгэлжин” балет нь Монголд 1972 онд Дуурь Бүжгийн Театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавигдаж байжээ. Тухайн үед уг бүтээл цөөн тоглогдож, улмаар 1980-аад оноос хойш дахин  тоглогдоогүй өдий хүрчээ.          

   “Үнсгэлжин” балет нь АНУ-ын Нью Йорк балет, Бостон балет компани, Чикагогийн Броадвэй театр, Лос Анжелес Хотын Театр, Канадын Торонто хотын театр, ОХУ-ын Москва хотын Большой театр зэрэг дэлхийн олон орны тайзнаа сонгодог, орчин үеийн ба хошин хэлбэрийн тавилттайгаар тоглогддог байна.

   Энэхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, “UB Ballet” балетын сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллежтэй хамтран Ариг Банк, Төгөлдөр сангийн санхүүжилтээр ажиллаж байна.   

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.