Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 3. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин Туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрүүл мэндийн хувьд муу өдөр. Эрсдэл бүхий ажлын үйл ажиллагаанд таагүй үе. Эмэгтэй хонинууд болгоомжтой байх хэрэгтэй. Тэдний амьдралын эрчим нь доогуур байгаа учир төрөл бүрийн өвчинг дагуулна. Өнөөдөр төрөл бүрийн сөрөг сэтгэл санаа илэрвэл биеийн ачаалал гаргаж болохгүй. Жижиг таагүй зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ орно. Хувийн харилцаа нь илэн далангүй байдал ба дулаан уур амьсгалаар таныг баярлуулна.
Үхэр (4/20-5/20)
Ажил хэргийн асуудлаар дарга, удирдлагадаа хандахад ээлтэй өдөр. Хүсэл зорилгоо илүү тодорхой болгохыг од гаригс зөвлөж байна. Учир нь зарим тохиолдолд гарах үр дүн нь сонин биш, харин үр дүнд хүрэх арга зам, үйл хөдлөл нь танд илүү хэрэгтэй байх талтай. Ажил хэргийн хамтран зүтгэгчтэй харилцах харилцаанд хүндрэл гарч магадгүй. Өөрийгөө үнэлүүлэх гэсэн зөрүүд зан болон хүйтэн хөндий харилцаа нь таныг буруу тал руу түлхэн оруулж биеэ тоосон ихэмсэг, бардам зантай болгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Горьдлого найдвар үл биелэх, дэмий хүлээлттэй өдөр. Мэргэжлийн салбарын ажил хэрэгт таныг алдаа дутагдал хүлээж байна. Ойр дотнын хүн танд буруу зөвлөгөөг өгөх болно. Сэтгэл санааны гэнэтийн огцом уналт, хар дарсан зүүд, толгойн өвчин, аль эсвэл хордлого авах бололтой. Аар саар зүйлд уурлаж бухимдан тогтворгүй байснаас болж сэтгэл санаа хямарч эмзэг болно. Янаг амрагийн харилцаанд номхотгошгүй хуял тачаал болон эрсдэлтэй аз туршсан үйлдэл гаргахаас зайлсхий. Цэцэг зүүдэлбэл сайны тэмдэг, харин хар муур сэтгэл зовооно.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжлох өдөр. Өнөөдөр та ажил төрлөөр хаа нэгтээ явах, аль эсвэл хувийн үйлдвэр, үйлчилгээний газраа өргөтгөх талаар бодох бололтой. Хэрүүл маргаантай байдал бий болох магадлал өндөр байгаа бөгөөд гарсан тохиолдолд үр дүнд нь та таагүй байдалд орж болох талтай. Хов жив, хар хэл ам таныг хордуулах тул анхаарал болгоомжтой бай. Таны найзуудын нэгэнд хамааралтай асуудлууд гарах бололтой. Оройн цагаар хэт хүнд хоол хүнс хэрэглэхээс зайлхийж далайн гаралтай хүнсний бүтээгдхүүн хэрэглэвэл зохилтой.
Арслан (7/23-8/22)
Хүнд бөгөөд нилээд аюултай өдөр. Ойр дотны хүнтэйгээ хэрэлдвэл та нарын харилцаа бүрэн тасарч зам замаа хөөж магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавь. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Гэхдээ байдал удахгүй хэвийн болох тул үймэрч сандрах хэрэггүй. Харин бусдад өөдгүй, өчүүхэн зан гаргахгүй байхыг хичээгээрэй.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр ачаалал ихтэй өдөр болох төлөвтэй. Ихэнх охинуудад эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Иймээс эмчид үзүүлсэн нь дээр. Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бол бүү хойш тавь. Хямралын дараа түр зуур биеийн байдал дээрдэх ч хойшид гарах үр дагаврыг урьдаас тааварлах аргагүй. Таны ажил үйлс, амрагийн харилцаа хэвийн байна.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр бүх чухал ажил хэргээ хойшлуулж, биеийн хүчний аливаа ажлаас зайлсхийх хэрэгтэй. Болж буй үйл явдлуудыг бодитоор үнэлж, дүгнэх шаардлага гарч болзошгүй. Мөн хувийн амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд амархан байх бололтой. Ухаалаг, ажил хэрэгч байх, бүх хүмүүстэй найрсаг эелдэг харьцаатай байх нь энэ өдрийн гол уриа байх болно.
Хилэнц (10/23-11/21)
Бүтээлч мөн хэн нэгний ивээлд багтах өдөр. Өнөөдөр олон асуудал үүсэх нь. Боломжтой бол хамаатан садан, гэр бүлийнхэн болон хамтран ажилдаг хүндээ буулт хий. Энэ нь таны цаашдын ажилд сайнаар нөлөөлөх болно. Худалдан авалт мөн азын сугалаа аваарай. Ихэнх хүмүүсд аз авчирч магадгүй. Залуучууд шинэ зүйл руу үзээд алдахыг хүснэ. Таны сахилга баттай байдал удирдлага тань таалагдах болно. Өдрийн хоёрдахь хагаст гадуур гарч гэр бүл үр хүүхэдтэйгээ өнгөрүүл.
Нум (11/22-12/21)
Тааламжгүй байх өдөр. Өнөөдөр, уурлаж бухимдалгүй, биеэ барьж, тайван байх хэрэгтэй. Учир нь ажил хэргүүд танаас дээд зэргийн их хүч чадлыг шаардах болно. Биеийн эрүүл мэнд үлэмж хэмжээгээр муудах тул усан бассейнд ороод үзэхэд илүүдэхгүй. Учир нь ус нь таныг тайвшруулахын зэрэгцээ сэргээх үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэх ба таны бие организмд тийм л сэгсрэлт дутагдаж байна. Үдшийг гэр бүлдээ, аль эсвэл ганцаар байж эрт унтаж амрах нь зүйтэй.
Матар (12/22-1/19)
Үг, үйлдэл хоёроо цэгнэ. Биеэ хэт тоох, элдэв ааш гаргах, таарамж муутай харьцах нь олон хүний шүүмжлэлд өртөнө. Өдрийн хоёр дахь хагаст гэнэтийн мэдээ дуулна. Энэ нь гэрийн ажлаас давж гарахгүй л байх. Өөрийн сул занд бууж өгөх, аливаа алхам үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Хүүхдүүдтэй хамаатай таагүй асуудлууд гарч ирнэ. Өнөөдөр та бусдад өгөөмөр, энэрэнгүй хандахыг хичээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Өдөөн хатгалга, хувь заяаны гэнэтийн эргэлтийн өдөр. Янз бүрийн аар саар ажил таны бүх цаг завыг барах ч онц үр дүнд хүрэхгүй байх. Гудамжинд бусдын маргаан зөрчилд хөндлөнгөөс оролцож болохгүй, та өөртөө л гай чирнэ. Бөөн хүмүүс цугларсан газарт бүү оч, тэднийг дуурайж дараа нь өөрөөсөө ичмээр юм хийж болзошгүй. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс харж дүгнэлт хий, тэгвэл та амар тайван байж, өөрийгөө хүндлэх байх.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр байх хэдий ч орой тийш өөртөө сэтгэл хангалуун бус байдалтай үлдэнэ. Хүнд хэцүү бодлоос ангижирч салах хэрэгтэй. Магадгүй, та үүссэн нөхцөл байдлын аюул, хүндрэлийг хэт дэвэргэж хүлээн авч байж мэднэ. Уур хорсол, эвлэршгүй байдлаас холдохыг хичээгээрэй. Хэрвээ та, өөрийгөө нээхгүй түгжигдмэл байвал ойр дотны хумүүсийн сэтгэл зовнино. Тэд гадна байдлаас харагдах хүйтэн царайны тань цаана халуун дулаан, сайхан сэтгэл байгааг мэддэг ба, бусдын төлөө өөрийгөө гаргуунд гаргаж чадах занг тань үнэлдэг.