Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно
Нийгэм

“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно

Урлаг Урлаг29/04/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-28_1522344526957232015-04-29-10-45[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал медиаг дагалдан хүн бүр мэдээлэгч болж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг иргэд гар утсаараа дамжуулан бусдад түгээх боломж бодитой бүрдлээ.

Үүнийг дагалдан цахим орчин дахь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны зорилго, үүрэг чиглэлийг өмнөхөөс арай өөр “өнгө төрхөөр” ойлгох шаардлага нийгмийн өмнө тулгарчээ. Тавдугаар сарын 3-ны өдөр тохиох “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос томоохон арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж байна.

Эдгээр арга хэмжээнүүдийн нэг бол тавдугаар сарын 01-ний өдөр 08:00-17:00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд болох “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” юм. Тус форумын санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажиллаж байна. Мөн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Яам, Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төв зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгуулахад оролцож байна. Үүний зэрэгцээ “Глоб Интернэшнл Төв”, “Монголын Хэвлэлийн Хүрээлэн”, “Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл”, “Монголын Орчуулагчдын Эвлэл”, “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”, “Монголын Телевизүүдийн Холбоо”, “Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо”, “Медиа Порт” кабелийн телевизүүдийн консерциум” болон салбарын бусад ТББ-уудын удирдлага, мэргэжилтнүүд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумд оролцох юм.

Форумд оролцогч талууд Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргахаар болжээ.

Цахим сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй хэн бүхэнд тус форумын үйл ажиллагаа нээлттэй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс дөрөвдүгээр сарын 30-аас өмнө МОСАХ-ны ажлын албаны 315090, 88087155, 99222222 тоот утсанд хандаж овог, нэр, регистрийн дугаараа бүртгүүлэн, өөрийн биеэр очиж мандатаа хүлээн авч оролцох боломжтой юм.

Дашрамд дурьдахад МОСАХ-ноос форумд оролцогч бүрт гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулах юм байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026

ФОТО: А.Аданы “Жизель” балетаас

05/05/2026

Алдарт дуучин Адель өнөөдөр 38 нас хүрч байна

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.