Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг08/05/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]3031924412015-03-14-11-39[www.urlag.mn]1285785622015-04-08-08-01[www.urlag.mn]8891225042015-05-08-08-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 19. Сугар гараг. Суулга одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Идэр . Шүтэн барилдлагаМунхрахуй . Өдрийн наран 5 цаг 40 минутад, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Гэм нүглээ наминчлах, ёс суртахууны хувьд ариусах, мэдээлэл хүлээн авах өдөр. Энэ өдөр шинэ санаа, стандарт бус шийдвэр гаргавал зохих үр дүн гарахгүй. Иймээс ажил дээр хэнхэглэхээ боль. Түүний оронд төлөвлөлт хийх зэргээр цагийг өнгөрөөсөн нь дээр. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад мэдээж тохиромжгүй үе. Зөнтэй зүүдлэх тул биелэхийг нь хүлээ.


Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Эргэн тойрны улсуудтайгаа өглөөнөөс хойш үл ойлголцол санал зөрөлдөөнтэй байх болно. Таны бүх санаачлагыг хялайж хардаг даргатайгаа харилцах харилцаанд асуудал үүсч магад. Энэ нь таны ивээн тэтгэхийг хичээх, удирдах хүсэл зэрэг орно. Тодорхой ойлгомжтой санаагүй учир таныг өөрийн үйлдэлд итгэлтэй бус сэтгэл алдарсан байдалд оруулна. Улсын байгууллагад хандах, ажлаа солих эсвэл чухал шйидвэр гаргахад таагүй өдөр.


Хамтатгах (5/21-6/21)

Шинэчлэгдэн сэргэх өдөр. Ажил төрөлд идэвх зүтгэл гаргах, шинэ ажлыг төлөвлөх, эхэлснийг дуусгахад таатай өдөр. Алжаан алгуурлах хэрэггүй, бас хоёрдугаар зэргийн жижиг сажиг зүйлд бүү сатаар. Одоо алдсаныгаа ирээдүйд дахин олоход маш хэцүү байх болно. Ганц бие энэ ордныхон өөрийн заяаны ханьтай учрах болно.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Амжилттай ажиллах өдөр. Амьдралын эрчим хүчний нөөц өндөр байна. Гэвч та эргэн тойрны хүмүүсийн бодол саналыг хүлээж авах, хамтрагчийн ажил хэрэгч чанарыг хүндлэвэл та бүрэн дүүрэн үр дүн, амжилтанд хүрнэ. Таны дотор байгаа энергийн илүүдэл ажлыг нурааж мэднэ. Харилцааг тодруулах, гол үүрэг гүйцэтгэгчдээ үүргээ хувиарла. Таныг амжилт хүлээж байна. Амжилтандаа хүрэхийн тулд таны шаргуу зан чанар, бүтээлч зан тань туслах болно гэж одод зөвлөж байна. Танд амжилт хүсье!


Арслан (7/23-8/22)   

Маш таагүй өдөр. Таньд тэнгэр ниргэж, газар цөмөрч байгаа мэт санагдаж, юуг ч өөрчлөх хүсэл, хүч чадал байхгүй байна. Эргэлзээтэй ажлыг хийх гэж чармайх хэрэггүй, учир нь тэр маш харамсалтай үр дагаврыг дагуулах болно. Хэрвээ танаас арга ядсан зүйлийг хийхийг шаардвал бүү авт. Та юунд ч хүрэхгүй тул түр азна.

 


Охин (8/23-9/22)    

Тунгаан бодох өдөр. Хувь заяанд гэнэтийн эргэлт гарна гэж одод сэрэмжлүүлж байна. Амрагийн харилцаанд анхаарал, болгоомжтой ханд. Энэ өдөр та эсрэг хүйсний хүнтэй харилцаагаа бэхжүүлэх эсвэл хагацах эсэхээ шийдэх хэрэг гарна. Эрсдэлтэй төсөл бүү барьж ав. Мөн өнөөдөр арилжаа наймаа хийх буюу өндөр үнэтэй, тансаг бараа сэлт худалдаж авсны хэрэггүй. Тэрний оронд ном уншиж, хорвоогийн сонин хачныг олж авахыг хүс.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр сэтгэл санаанд замбараагүй байдал үүсч мэдрэлийн ачаалал, сэтгэл санааны таагүй байдал эсвэл эсрэгээрээ ирээдүйд итгэх сайхан итгэл, өөрчлөлтөнд тэмүүлэх үзэгдэл гарч болно. Анхаарлын төв нь өөрийн эрүүл мэндийн тухай ба өөрийгөө халамжлах, амрахад байна. Ядрах хэрэггүй. Гэр бүлийн эсвэл дотнын найз нарын хүрээнд амрах хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Алдагдсан холбоо сэргэж, тайван байдал болон тайвшралтыг олох өдөр. Сонирхолтой шинэ танилын хүрээгээ нэмэх боломжийг бүү алдаарай. Ажил төрөлдөө бүтээлч чадварлаг гэдгээ удирдлагууддаа харуулах өдөр. Ингэхийн тулд хийж байгаа ажилдаа анхаарал болгоомжтой хандаж, бусдын нөлөөнд үл автах нь цаашид эрсдэл гаргахгүй байхын нэг илрэл болохыг анхаар. Хэрэлдэж маргалдсан ойр дотнын хүмүүстэйгээ эвлэрээрэй.


Нум (11/22-12/21)    

Өнөөдөр ажил хэргийн хүрээгээ тэлж өргөтгөх талаар бодохын ч хэрэггүй. Таны хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл тань ихээхэн саад бэршээлтэй учирч алдагдал хүлээх магадлал өндөр байна. Өөрийн хүчин чадал, боломж бололцоогоо эрүүл ухаанаар тунгаан бодож нягтлах шаардлагатай байна. Хэрвээ зөвхөн хувийн амьдралаа дээшлүүлэхээр шийдсэн бол учрах саад тотгорыг үл тоон урагшлахыг од гарагс сануулж байна. Оройн цагийг хайртай хүнтэйгээ тайван намуухан орчинд өнгөрөөвөл тааламжтай байх болно.


Матар (12/22-1/19)   

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Шинэ мэдээ таны энэ өдрийг гэгээлэг болгоно. Ойрын хугацаанд хийх аялап тань таныг адал явдалтай учруулна. Төлөвлөгөө гаргаж, хэрхэн зохион байгуулахаа шийдэж, найздаа хамт явах санал тавь. Санхүүгийн байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Хэрэв та нөөц хөрөнгөтэй болох төлөвлөгөөтэй байгаа бол мөнгө хийх өөр боломжийг эрэлхийл. Та эрсдэлд орж болох ч хамт олонтойгоо байснаар та айдсаа үлдэн хөөж чадна. Дээд албан тушаалтнууд таньд өөрсдийн хүндэтгэлийг илэрхийлнэ.


Хумх (1/20-2/18)   

Таны эрч хүч жаахан буурах тийшээ хандаж байгааг одод сэрэмжлүүлж байна. Хайрын учрал олон таагүй асуудлыг ар араасаа чирэх тул болгоомжтой бай. Алдар хүнддээ толгой нь эргэсэн хүмүүс том төөрөгдөж байна. Энэ нь таны хайр сэтгэлийн асуудалд ч хамаатай. Зөнтэй зүүдэлнэ.
 


Загас (2/19-3/20)

Өөрийн биеийн байдалд анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэм барих, амьтны гаралтай хоолноос татгалзах, бага зэрэг өлсөж болох юм. Ардын эмчилгээний аргаар эмчлэхэд сайн өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд урьдчилан харах авьяас бас зөн билиг нэмэгдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.