Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу гэр бүлд өгөх зөвлөгөө
Дуу хөгжим

Залуу гэр бүлд өгөх зөвлөгөө

Урлаг Урлаг11/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e8a046dc3d2e403b4f08844c1de5285e15038b2f5697383592015-05-11-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ханилсан ханиа өөртөө үнэнч байлгана гэдэг бол гэр бүлийн эр эм хоёрын хэн нэгнийх нь өөрөө мэдээд шийдчихдэг зүйл биш юм. Гэр бүлийн асуудал үргэлж ярвигтай хэцүү байдаг. Эр эм хоёрын хэн нэг нь ханьдаа үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн тохиолдолд л энэ асуудал биелэлээ олдог.

    Хэрэв хань чинь нэгэнт л өөрийг тань араар тавьсан болохыг мэдсэн бол тэр тухай байн байн бодож, дотроо шаналж эмзэглэх хэрэггүй.
    Эр эмийн харьцааны талаарх шаналал нь таныг маш хүчтэй стресст оруулах магадлалтай.
    Иймэрхүү маягийн шаналгаа, сэтгэлийн зовиур нь хамгийн түрүүнд толгойн үс бууралтахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.
    Байнгын хардалт сэрдэлт, уур уцаар, хэрүүл маргаанаар хань ижлээ дэргэдээ барьж байлгана гэдэг бүтэшгүй асуудал,
    Хэрэв хань чинь дахиж ийм асуудал гаргахгүй гэж амлаад уучлалт гуйсан бол энэ талаар дахин дахин хөндөж ярих шаардлагагүй.
    Өдөр бүр ханьдаа энхрий ялдам байж, урьд урьдынхаасаа илүү өөриймсөг, дотно найрсагаар хандахыг хичээ,
    Түүний зүрх сэтгэлийг булааж таны сэтгэлд сэв суулгасан хүнээс аль ч талаараа илүү гэдгээ л харуулахыг л зорих хэрэгтэй.
    Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнээ доромжлох, элдэв үгээр дайрах, харааж зүхэхийг цээрлэ. Хүүхэд эх эцгийнхээ хийсэн бүхнийг хурдан дуурайдаг гэмтэй.
    Та өөрөө цаг ямагт тайван байхыг хичээгээрэй. Хэрэв хань тань уур уцаартай байвал өмнөөс нь хэрэлдэж ярдаглах бус харин ч найрсаг хандах нь зүйтэй.
    Гэрийн ажил гэдэг хэзээ ч дуусдаггүй нь үнэн. Гэхдээ ханиа загнаж зэмлээд юм хийлгэнэ гэсэн ойлголт байж таарахгүй. Гуйх, аргадах, магтах зэрэг нь хүний сэтгэлд ихээхэн нөлөөлдөг тул энэ аргыг хэрэглэж байх нь зүйтэй.
    Xэрэв хань чинь танд анхаарал тавихаа больсон бол энэ нь хайргүй болчихлоо гэсэн үг биш гэдгийг анхаараарай.
    Цаадах чинь уурлаж мэднэ, ямар нэгэн юманд санаа зовж мэднэ, магадгүй амьдралдаа ханамжгүй ч байж болно.
    Энэ үед уур уцаар, түрэмгий эзэрхүү зан яав ч тус болохгүй. Харин та тэвчээртэй байж түүнд өөртөө халамж анхаарал хэрэгтэй байгааг эелдэгээр сануулаарай.
    Зарим хүмүүс яагаад ч юм дагавар хүүхдэд дургүй байдаг. Энэ нь дагавар хүүхэдтэй хүмүүст ихээхэн дарамт болдог гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.