Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Төмөр байшинтай мангас эмгэн
Клип

Төмөр байшинтай мангас эмгэн

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tumur_baishintai_mangas_emgen6529682262012-04-09-20-48[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрт урьд цагт төмөр байшинтай мангас эмгэн арван хоньтой амьдардаг байжээ. Мангас эмгэн арван хонио өдөрт нь тууж гараад хариулж явдаг байв. Амьтан хүн жирийн малчин юм байж гэж бодоод л хүрээд ирэхээр нь манайд очиж цай уу. Би хониноосоо нэгийг алж өгнө гээд, мэхлэж төмөр байшиндаа авч ирээд төхөөрчихөөд байдаг байж. Нэг өдөр их өлсөж цангасан нэг бадарчин явж байгаад тэр мангас эмгэнтэй тааралдаж гэнэ…. Эмгэн их баярлаад манайд очиж цай унд ууж хонож өнжиж амар. Би энэ хэдэн хониноосоо нэгийг алж өгье гэхэд нь бадарчин их баярлаад л яасан сайхан зантай эгч вэ? гэж бодоод дуртай зөвшөөрч эмгэнийг дагаж явжээ. Тэр эмгэний арван хонь тарган гэдэг учиргүй. Ёстой сүүлээ дааж ядсан иргүүд байжээ. Бадарчин хэдэн хонийг нь туулцсаар гэрт нь ирсэн чинь нэг жижигхэн төмөр байшинтай юм гэнэ. Эмгэн төмөр байшингийнхаа хаалгыг онгойлгож хэдэн хонио оруулаад бадарчинг ор ор гэж гэнэ. Бадарчин орж ирсэн чинь баруун талдаа өндөр үргэлж ортой, зүүн талдаа хэдэн хонио хашдаг хашлагатай голд нь гал зуухтай юм гэнэ. Эмгэн хаалгаа дотроос нь цоожлоод гал түлж бадарчинд сайхан цай чанаж өгөөд нэг хонины гуя өгсөн учир бадарчин ч хагартлаа идэж цаджээ. Эмгэн өргөн орныхоо ар талд бадарчинд ор дэр засаж өгөөд, өөрөө бадарчингийн өмнүүр унтаж гэнэ.
Шөнө бадарчин нэг сэрсэн чинь учиргүй их гал түлчихсэн маш халуун, эмгэн зуухны аман дээр суучихсэн нэг их урт төмөр улайсгаад гарган ирж хэд цохиж давтаж байгаад буцааж гал уруу шургуулаад бадарчингийн урдуур хэвжээ. Бадарчин: Энэ мангас эмгэн байжээ. Одоо намайг энэ улайсгасан төмрөөрөө сүлбэж алаад шарж идэх гэж байгаа юм байж, гэж мэдээд унталгүй сэрүүн хэвтэж байсан чинь эмгэн хурхирч эхэлжээ. Бадарчин босч хувцаслаад гарах гэтэл хаалга нь цоожтой, эмгэн түлхүүрийг өөрөө биедээ авч явдаг учир харанхуйд яаж ч болохгүй болжээ. Ингэхээр мангас эмгэнийг алж байж түлхүүр олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мангас, эмгэнд идүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэгээд бодож байснаа тэр галд шургуулчихаад байгаа улайсгасан төмрөөр мангас эмгэний хоёр нүдийг сүлбэвэл сохор эмгэн барьж идэж чадахгүй гэж бодоод ухасхийн улайсгасан төмрийг шүүрч аван унтаж байсан мангас эмгэний хоёр нүдийг сүлбэжээ. Мангас эмгэн цочин харайж босоод, аа чи тийм сүрхий шулам байсан юм бий гэж бадарчинг үнэртэн хөөж гарчээ. Эмгэн баруун талд гарахаар нь бадарчин зүүн талд гараад, зүүн талд гараад очиход нь баруун талд нь үсэрч гараад бүтэн шөнө хөөцөлджээ. Үүр цайж гэрэл гэгээ орохоор мангас эмгэн их ядарч бадарчин ч сульдсан байж гэнэ. Тэгсэн чинь хэдэн хонь нь бэлчээрт гарах цаг болов гэсэн маягтай үүд рүү хошуурч байжээ. Эмгэн: За чамайг би хэдэн хонио гаргаж зайтай болгож байгаад барьж амьдаар нь цусыг чинь сорно доо гээд хаалгаа таглаж байж онгойлгоод, хонио ганц ганцаар нь хажуу талд нь зогсож байж нуруу гэдэс, хавиргыг нь илбээд л гаргаад байж, тарган том иргэнүүд болохоор гэдсийг нь илбэхээр дээр дээр үсрээд гадагш гарч байжээ.
Бадарчин яг хаалгаа голлон зогсож байгаад, эмгэн нэг хонины нурууг илбэчихээд гэдсэн доогуур нь гараа хийх гэтэл хонины дээгүүр нохой харайгаад орхисон чинь хонины нуруун дээр хамт хаалганы гадаа гарч гэнэ. Бадарчин унаад бостол мангас эмгэн хормойн үзүүрийг хальт самардаад хараал тавиад хоцроход нь бадарчин хэдэн тарган хонийг нь тууж аваад яваад өгчээ. Мангас эмгэн сохор учир яаж ч чадалгүй харангадаж үхэж гэнэ ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.