Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсан 90 жилийн ойгоо хэдхэн хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд Бат-Очирын Алтангэрэл нэрэмжит санг байгуулсан юм. Тэрбээр 1963-1987 онд Нийслэлийн намын хороог удирдаж байжээ.
Түүний хүү Амарсайхан нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсч МУИС-ийн олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлийг эзэмшжээ. Одоо удирдлагын академид Төрийн удирдлагын менежментийн ангид сурч байгаа. Сурахынхаа зэрэгцээ хуучнаар Хотын намын хороо одоогоор нийслэлийн МАН-ын хороонд ажилладаг. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр "Алтангэрэл сан"-гийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. Түүнтэй сангийнхан нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-"Алтангэрэл сан"-гийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Хотын хөгжил Алтангэрэл сан нь хүүхэд, залуучуудад чиглэсэн өнөөдрийн нийслэлд тулгамдаж байгаа хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх. Мөн хотынхоо хөгжилд залуусын оролцоо ямар байх ёстой, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг явуулна.
Сангийн тэргүүнээр миний бие мөн 11 тэргүүлэгчтэй, хуучин хотын удирдлагад байсан үе үеийн хүмүүсээс тэргүүлэгчээр оруулсан. Мөн өнөөгийн төр барилцаж байгаа хүмүүс оролцон ажиллаж байна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхэд намын дарга болон Сундуй дарга нартаа талархаж байна.
-Анхны үйл ажиллагаагаа хэзээ зохион байгуулав?
-Сангийн хувьд анхны үйл ажиллагаагаа Нийслэлийн хотод Нийслэлийн намын хорооны 90 жилийн ой тохиосон. Үүнтэй холбогдуулан сангийнхаа нэрэмжит гудамжыг нээлээ. Энэ сарын 30-нд "Монгол ээж" үйл ажиллагаанд дэмжигч байгууллагаар оролцохоор ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь өрх толгойлсон эхчүүдэд туслах зорилготой.
-Алтангэрэл сан нь хүүхэд, залуустаа бодит дэмжлэгийг үзүүлэх үү, эрхийн хамгаалах уу. Энэ талаараа?
-Манай сангийн зүгээс бодит болон хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төвүүдтэй мөн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах зорилго тавьсан. Үүнийгээ цаашдаа баримталж ажиллана.
-Аавынхаа талаар эргэн дурсвал?
-Миний эцэг төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүн. Хуучин улс төрийн товчоо гэж байсан тэрний есөн гишүүний нэг. Өнөөдрийн Улаанбаатар хотыг 25 жил удирдсан байна. Энэ удирдаж байсан үед нь Нийслэл хот хамгийн эрчимтэй хөгжсөн үе гэж үздэг юм байна лээ. Аавынхаа үйл хэргийг хүүгийнх нь хувьд үргэлжлүүлэхээр ажиллаж явна. Аав маань маш их шударга, хамт олондоо нэр хүндтэй, хүүхэд, залуусынхаа хөгжилд маш их анхаардаг байсан.
Энэ жилүүдэд хотын барилгажилт далайцтай өрнөж, орон сууцны хороолол үйлдвэр үйлчилгээ, соёл шинжлэх ухааны олон арван цогцолборууд байгуулагдаж, нийслэлийн дэд бүтэц үндсэндээ бүрдсэн байна. Түүний санаачилга, идэвхитэй оролцоотойгоор хотын цахилгаан дулаан, түлш, ундны усны асуудал бодитой шийдвэрлэгдэж, 2,3-р цахилгаан станцын өргөтгөл хийгдэж, манай улсын хамгийн их хүчин чадал бүхий 4-р цахилгаан станц баригдаж, жилд 6,0 сая тонн нүүрс олборлох, хүчин чадал бүхий Багануурын уурхайн эхний ээлж ашиглалтанд орж, Багануур Багахангайн төмөр зам, тавигдсан юм. Зөвхөн 7-р таван жилд 70 мянга, 8-р таван жилд 100 мянган хүн шинэ орон сууцанд орж. 6-7-р таван жилд 54 сургууль, 40 ясли цэцэрлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдвартын эмнэлэг, Эх нялхсын төв, Гэмтлийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн 13 томоохон цогцолбор, төвүүд баригдсан байдаг юм. Хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа цахилгаан, дулаан, ус, түлш, нийтийн тээвэр, зам, гүүр, үерийн далан суваг барих, нөр их ажил хийгджээ. Хотын үйлдвэрүүд манай улсын үндэсний орлогын 50 орчим хувийг үйлдвэрлэх болж, 1980-аад оны дунд үе гэхэд хотын үндсэн хөрөнгө тэр үеийн ханшаар 16 тэрбум төгрөгт хүрсэн. Төрөлх хотоо хөгжүүлэх ажилд нийслэлийн иргэд, ажилчин албан хаагчид, оюутан сурагчид идэвхитэй оролцож, их зүйл хийж бүтээсэн байдаг. Зөвхөн нэг жишээ дурьдахад, тэр үедээ Хүүхдийн парк гэж нэрлэж байсан одоогийн Соёл амралтын хүрээлэнг нэрлэж болно. Нийслэлд ажиллахад ачаа нь хүнд ч бахархалтай, бараг амрах зав чөлөөгүй ажилтай хүнийг байнга хөгжүүлэх шинэ соргог зүйлийг мэдүүлж байдаг, санаачилга, хүч хөдөлмөр, зохион байгуулах чадвар шаарддаг ажил гэж аав минь бичиж үлдээсэн байдаг.
Хот бол олон талын ажилтай, хүнд өндөр шаардлага байнга тавьдаг, хүнийг тал бүрээр хөгжүүлдэг, залуу насны дайрч өнгөрмөөр ажил даа гэж өөрийн тэмдэглэлд бичсэн нь одоо ч надад сургамж болж байдаг юм. Аав минь залуу байхаасаа л юмыг мэдэх, шинийг санаачлах сонирхолтой хүн байсан гэж хамтран ажилладаг хүмүүс нь байнга дурсан ярьдагсан.
-Алтангэрэл сангийн алсын зорилго?
-Хүүхэд болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг хүүхдэд зориулсан хөгжлийн хөтөлбөрт нь зориулж ном, товхимолыг гаргана. Мөн хүүхэд, залуусыг гадаадад гарч суралцах гүүр нь болохоор ажиллана. Нэг ёсондоо гадаадын төрийн байгууллагатай хамтарч ажиллах юм. Яагаад хүүхэд, залуустаа түлхүү анхаарч үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэвэл хүүхэд багаасаа зөв хүн болж төлөвших ёстой.
-Зөв хүн байх ёстой гэж ярилаа. Таныхаар зөв хүн байхын үндэс нь юу вэ?
-Би өөрөө ч сайн төлөвшөөгүй залуу хүн. Гэхдээ миний хувьд зөв хүн байхын утга учир нь эцэг, эхээ хайрлаж, эргэн тойрноо хайрлах. Өнөөдөр хүн хүнийг хайрлаж байж зөв явна. Залуучуудын дунд ёс суртахууны доголдол маш их байна. Тэр дундаа хүнийг хайрлах, энэрэх сэтгэл үгүй болж. Тэр хүнийг зөв хүн болгохын тулд зөв хүмүүжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Давхар бас хайр энэрэлээр хүмүүжилж байх ёстой. Энэ брл гэр бүлийн хамгийн чухал зүйл шүү дээ. Багаас нь хайрлаж сургавал тэр хүн тийм л хүн болж өснө. Тийм болохоор зөв хүн болох нь гэр бүлээс хамааралтай.
Х.Даваа
www.urlag.mn