Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгжлөө зогсоовол дампуурна буюу бүтээлч Монгол залуусын нэвтрүүлэг нэгийг бодогдуулав
Нийгэм

Хөгжлөө зогсоовол дампуурна буюу бүтээлч Монгол залуусын нэвтрүүлэг нэгийг бодогдуулав

Урлаг Урлаг22/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11263874_797409497022795_1845079132_n9092360422015-05-22-10-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн хэд хоногийн турш сошиал ертөнцийг доргиож, 24 цагийн дотор 1500 орчим лайкийн эзэн болоод байгаа нэвтрүүлгийг зориуд цаг гаргаж үзэв. Нухацтай бодож, анхаарлаа төвлөрүүлж сонирхов. Тэр бол Creative Mongol solution (CMS) группын гүйцэтгэх захирал Г. Бат-Очир нарын шинэлэг сэтгэлгээтэй, хурдтай, бүтээлч, чадварлаг залуусын “Бүтээлч Монгол шийдэл” зорилтын хүрээнд бүтээсэн өвөрмөц шийдэл, утга агуулгатай нэвтрүүлэг аж. Цар хүрээ, дэвшүүлсэн санаа, үр дүнгийн хувьд үнэхээр ач холбогдолтой часхийсэн “кино” болжээ. Өгүүлэмжээс гадна компьютер график, инфографик, судалгаа мэдээлэл, дүрс, дууны сонголтын тухайд ч хөдөлмөр зарсан нь илт мэдрэгдэнэ. Хамгийн гол ололт нь нэвтрүүлгийн санаанд байна.

Өөрөөр хэлбэл, мэдээллийн асар хүчтэй давалгааны үр дүнд дэлхий дахины байдал, хүмүүний амьдралыг (жаргал, зовлонг) хялбархан харах, таньж мэдэх боломжтой цаг үе ирсэн бөгөөд газар, газрын өвдөж, өлсч буй хөөрхийлөлтэй зовлонт хүмүүст туслах нэгдсэн хандлага үгүйлэгдэж байгааг маш тодорхой тоо баримт дээр тулгуурлан илэрхийлжээ. Дэлхийн хүн ам жилд 1,3 тэрбум тонн хүнс хэрэглэдэг бол 842 сая хүн хоол хүнсний дутагдлаас өлсгөлөн амьдарч, жилд 10 сая гэм зэмгүй хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхиж байгааг тодорхой дүрс, баримттайгаар харуулж чаджээ.

Мөн хүний орлого улс орон бүрт ялгаатай байгаа тухай тоон үзүүлэлт бүхий олон чухал судалгаанууд уг нэвтрүүлгийг амьдруулжээ. Гол нь амьдралын асар баян туршлагатай, хүмүүсийн нөхцөл байдлыг хангалттай мэддэг гэж ярьдаг хүмүүс мэдээллээр дамжин бидэнд хүрч буй дэлхийн хүн амын амьдралын талаар чухам юу хийдэг бол гэсэн гарцаагүй чухал асуудлыг хөндсөн нь нэгийг хэлэх мэт. Түүнээс гадна өөр нэг чухал санаа нэвтрүүлэгт том байр суурь эзэлсэн нь анзаарахгүй байхын аргагүй. Тэр бол бид хамтарч чадвал ихийг бүтээж, шинэчилж, хөгжүүлж чадна гэдэг өөдрөг гаргалаа юм.

Мөн мэдээллийн эрин зуун шинэ мэдээлэл, шинэ нээлтттэй танилцах, шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү асар их мэдээлэл дээр хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг асуултад хариулт өгчээ. Энэ их мэдээлэлтэй Монгол Улсын салбар бүрийн нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд нэн дариу танилцан дүгнэлт хийж, улмаар шинэчлэгдэж, инновацийг нэвтрүүлж, хөгжүүлж байх шаардлагатайг тод илэрхийлсэн байна. Нэг ёсондоо хөгжлөө зогсоовол дампуурна гэж хэлээд байгаа хэрэг. Компаниудын хөгжлөө урт удаан хадгалж, оршин тогтнохын үндэс нь ердөө л шинэ санаачилга гэдэг чухал сэдэв ч нэвтрүүлгийн нэгэн зорилгыг илтгэнэ.

CMS групп дээрх нэвтрүүлгээс гадна залуусын идэвхийг сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, санаачилгын үр дүнд улс орны хөгжил ирнэ гэдэг агуулга, итгэл үнэмшлээр олон зүйлийг хийхээр төлөвлөсний нэг нь тун удахгүй олны хүртээл болох “Бүтээлч Монгол залуу” хэмээх цуврал нэвтрүүлэг юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуайн тодорхойлсноор “Монголын гэгээн маргааш, олон залуу нас үзэлгүй алгасч үл болох нэгэн нэвтрүүлэг нэмэгдлээ. Юутай баяр”… Бүтээлч Монгол залуусаа дэмжье, итгэл хүлээлгэе. Яагаад гэвэл тэдний оюун бодол, сэтгэл зүрхэнд Монголын ирээдүй байгаа.

Сэтгүүлч Д. Лхагвадорж

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.