Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Дунгаамаа дуун цэнгүүн” эгшиглэлээ
Уртын дуу

“Дунгаамаа дуун цэнгүүн” эгшиглэлээ

Урлаг Урлаг28/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11229326_879986742061764_7220682198833556128_o4228542612015-05-28-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

  Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУСТА Дуламын Баасанжавын “Дунгаамаа” дуун цэнгүүн V/27-ны Лхагва гарагт Улаанбаатар чуулгын концертын танхимд болж өнгөрлөө. Уг тоглолтонд дуучин Д.Баасанжав өөрийн урын санд орсон ардын богино болон нийтийн дуунуудаас сорчлон үзэгч олондоо өргөн барьсан бөгөөд тоглолтын эхний хагас Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, ардын хөгжмийн тавал, шанз хөгжимтэй дуулсан дуунуудаас бүрдлээ.

  Харин тоглолтын удаах хэсэгт тэрээр өөрийн дуулсан 13 “Маа”-гаасаа Хандармаа, Сүнжидмаа, Ундармаа, Бүжиймаа, Дунгаамаагаа дуулж үзэгч олноо баясуулсан юм.

   Дуучин Д.Баасанжав 20 жилийн өмнө дуулж олноо алдаршсан “Дунгаамаа” дууны шүлгийг “Газар шороо” романыг зохиогч МУСГЗ, эрдэмтэн зохиолч Д.Маам өөрийн гэргий Б.Дунгаамаадаа зориулан бичиж, хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг бүтээж байжээ.

  Тэгвэл “Дунгаамаа” дуун цэнгүүнд Шилмэл загварын хэмээн овоглогддог Дунгаамаа өөрийн биеэр ирж дуучинд гарын бэлгээ барьсан нь үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан мөч боллоо. Мөн Ундармаа дууг зохиогч МУ-ын ТШ, АУЗ, СГЗ Д.Цоодол тайзнаа гарч зохиол бүтээлийнхээ дээжийг “Төрдөө үнэлүүлээрэй” гэсэн ерөөлийн үгийн хамт өргөн барьхад үзэгчдийн алга ташилт, уухайн түрлэг танхимыг доргиох шиг болж байсан юм.
Уг тоглолтонд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, МУСТА Д.Намсрайноров, түүний хүү дуучин Б.Баатархүү, UB Trio хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, “Хангарьд” үндэсний найрал хөгжим, удирдаач МУСТА Д.Нямдаш, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцож үзэгч түмэндээ бэлэг барьлаа.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.