“Honey moon” хамтлагийн анхны цомгийн хэвлэлийн хурал болно. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн 5 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн босгон дээрээ тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн “Honeymoon” анхны бие даасан цомгоо гаргажээ.
Харин энэхүү цомгийн бүтээлээ танилцуулах зорилгоор хамтлагийнхаа анхны хэвлэлийн хурлыг 6-р сарын 4-нд 13:00 цагт “Tedy” төв, хуучнаар “Be” төвийн байр одоогийн “Анкор” хурал, зөвлөгөөний танхимд зохион байгуулахаар боллоо. Хэвлэлийн хуралд, цомогт ажилласан уран бүтээлчид хийгээд “Honey moon” хамтлагийн гишүүд оролцож, хэвлэл мэдээллийнхэнтэй дотно уулзалт зохион байгуулах юм байна.
Дашрамд “Honey moon” хамтлаг нь шинэ цомгоосоо “Хайр иймэрхүү”, “Энэ бол хайр” зэрэг дуунууддаа клип бүтээлгэж, үзэгч, сонсогчдынхоо хүртээл болгоод байгаа юм.