Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Universe best songs 2015” наадмын гала концертын тасалбар худалдаанд гарлаа
Нийгэм

“Universe best songs 2015” наадмын гала концертын тасалбар худалдаанд гарлаа

Урлаг Урлаг03/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
UNIVERSE_2015_A-3_POSTER-2_(1)6262334762015-06-03-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тасалбарыг “UB PALACE”–ийн билетийн касс, “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүр болон 1900-1617 утсаар үнэгүй хүргэнэ

“UBS” телевизийн бүтээл “Universe Best Songs” дуу хөгжмийн наадам 7 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. “Боломж үргэлж бидний гарт” уриатай энэ жилийн наадамд авъяас билэг, ур чадвараараа шүүгчдэд өндрөөр үнэлэгдсэн шилдэг 21 оролцогч тодорсон бөгөөд тэд гала концертоо тун удахгүй үзэгч олондоо толилуулна.

Энэ жил “Universe Best Songs” наадмын тайзыг газар газраас 800 гаруй авьяас билэгтнүүд зорин ирж аялгуу эгшиг, өнгө будаг нэмэн үзэгч түмний сонорыг мялаасан бол яг өдийд шилдэг 21 оролцогч тунан үлдэж, шилдэг дуулалтаа монголын урлагийн томоохон тайзнаас үзэгчдэд мэдрүүлэхээр бэлтгэж байгаа юм. Шилдгүүдийн дуулалтыг дэргэдээс нь сонсож, харж, мэдрэх гала концерт 6-р сарын 10, 11-нд “UB PALACE”-ийн концертын их танхимд 2 өдөр зохион байгуулагдах юм. Уламжлал ёсоор эхний өдөр шилдэг оролцогчид үзэгчиддээ бэлдсэн дуу, бүжиг, гэнэтийн бэлэг бүхнээ задлах бол дараагийн өдөр 2015 тодотголтой тэмцээн уралдааны Гран-При шагналтан хийгээд удаах байрын шагналтнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа тоглолтын хамт зохион явагдахаараа онцлогтой.

Үзэгчдийн хувьд, хамгийн хүсэн хүлээлттэй байдаг гала концерт дөхсөн энэ өдрүүдэд тоглолтын тасалбар ч худалдаанд гараад байна. Энэ жил тасалбарынхаа үнийг бууруулж, хэн ч үзэхэд боломжтой, тохиромжтой үнийг тогтоожээ. Харин тасалбарыг “UB PALACE”-ийн билетийн касс, “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон хүргэлтээр 1900-1617 утсаар захиалах боломжтой. Мөн байгууллага, хамт олны захиалгыг 8815-1052 утсаар авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1951 утаснаас лавлаарай.

Монголын дуу хөгжмийн ертөнцөд ямархан уран бүтээлчид төрөн гарч ирж байгааг үзэгч та 6-р сарын 10, 11-нд “UB Palace”-ийн концертын их танхимд зохион байгуулагдах гала концертоос тольдон үзээрэй. Дуу хөгжмийн хамгийн сайхан аялгуу, дуунуудыг зөвхөн шилдгүүд эгшиглүүлэх болно. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.