Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Жүжигчин Н.Мөнхсоёл: “Жинхэнэ эр хүний дүрд тоглохыг хүсдэг”
Үндэсний хөгжим

Жүжигчин Н.Мөнхсоёл: “Жинхэнэ эр хүний дүрд тоглохыг хүсдэг”

Урлаг Урлаг04/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
071109409a9fd55eoriginal6561168952015-06-04-09-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Нээлтээ хийх тов нь гарсан даруйдаа үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа тус кино зохиолыг А.Батбаатар бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь давхар ажиллажээ. Монголын кино урлагийн сор жүжигчид нэг дор хуран цугласан гэх энэхүү бүтээлд Монголын кино урлагийн ноён оргил Цэгмидийн Төмөрбаатар хүү Т.Анар ач охин А.Ялгуун, дүү Ц.Төмөрхуягийн хамт оролцон тоглосон нь үзэгчид, кино сонирхогчдын сонирхлыг илүү татаж байгаа юм.

Тэгвэл олны анхаарлыг ихэд татаж буй тус киноны ганц эмэгтэй дүр Энхлэнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Мөнхсоёлтой уулзаж ярилцлаа.

– Энэ кинонд, тэр дундаа гол дүрд тоглох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?

– Дөнгөж оюутан болчихоод нэгдүгээр курсдээ "Хориотой загвар" УСК-ны нэг жижигхэн хэсэгт тоглож байхдаа анх найруулагч А.Батбаатар ахтай танилцаж байсан юм. Тэгээд саяхан “Зангараг” УСК-нд тоглох саналыг А.Батбаатар ах гаргасан, харин би кино зохиолоо уншаад их таалагдсан болохоор урилгыг хүлээж авсан.

– "Зангараг" УСК нэрнээсээ эхлээд л олон хүний анхаарлыг татаад байна. Тэгвэл кино зохиолын цорын ганц эмэгтэй дүр болох Энхлэнгийн дүрийг өөрөө бүтээлээ. Анх кино зохиолоо уншиж байхад ямар сэтгэгдэл төрж байв?

– Найруулагч маань энэ кинонд хамтран ажиллах санал тавихдаа эхлээд өөр дүр санал болгож болгож байсан л даа. Гэхдээ зохиолоо уншаад дууссаны дараа "Чи Энхлэнд яг тохирно. Чамайг хараад байсан чинь яг Энхлэн юм байна" гээд Энхлэнгийн дүрийг надад оноосон.

Гэхдээ тэрнээс ч өмнө анх зохиолоо уншиж байхдаа л Энхлэнг ёстой гоё дүр байна даа. Энхлэн л болчих юмсан гээд битүүхэн хүсч байсан. Тоглолт, характер шаардсан дүр байснаас гадна жүжигчин хүнээс их ур чадвар шаардсан дүр байсан.

– Жүжигчин Н.Мөнхсоёлыг "Хөлтрөг", "Фейсбүүк од", "Мөрдөгч" зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь үзэгчид мэддэг. Ер нь Энхлэнгийн дүр урд нь тоглож байсан дүрүүдээс тань ямар ялгаатай санагдсан бэ?

– Би чинь инээдмийн, аймшгийн, олон ангит уянгын төрлийн кинонуудад тоглож байсан. Ер нь эйкшин төрлийн кинонд бүтээсэн анхны дүр маань энэ. Тэгээд Энхлэнгийн дүр бол зөвхөн нэг чигийг баримталж явах дүр биш, маш олон характер гаргаж явах дүр байсан. Эхлээд луйварчин хүүхэн байж байгаад сүүлд учиг нь тайлагдана.

Нэг бол хэрцгий, шийдэмгий, хүн ч алахаас буцахгүй эмэгтэйн дүрийг гаргаад, нэг бол уян налархай, секси, хэнийг ч уургалаж чадахаар тийм дүрүүд гаргаж байсан болохоор ямар ч дүртэй харьцуулашгүй сэтгэлийн таашаал өгсөн дүр болсон.

– Энэ кинонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуай өөрийн том хүү, ач охинтойгоо хамтран тоглосон гэж сонссон?

– Энэ кинонд Ц.Төмөрбаатар ахын том хүү Т.Анар дүр бүтээж, Т.Анар ахын том охин А.Ялгуун миний бас бага насны дүр дээр ажилласан. Кино урлагийн хамгийн том гэр бүлтэй хамтран дүр бүтээнэ гэдэг өөрөө маш нэр хүндтэй, хүндлэл хүлээсэн суралцах зүйл ихтэй байлаа.

Урд нь Ц.Төмөрбаатар ахтай "Улаан дөрвөлжин", "Мөрдөгч" уран сайхны кинонууд дээр хамтран ажиллаж байсан. Харин уг кинонд Ц.Төмөрхуяг ахтай анх удаа хамтран тоголсондоо маш их баяртай байгаа. Учир нь миний хамгийн хүндэлж явдаг жүжигчин бол МУГЖ Ц.Төмөрхуяг.

– Ер нь кино бол Зангараг гэдэг нэрнээсээ авахуулаад л маш өвөрмөц кино байлаа. Тэгвэл чиний хувьд зангараг гэж юу вэ?

– Миний хувьд зөвхөн эрэгтэй хүнд зангараг байдаг гэж бодохгүй байгаа. Эмэгтэй хүнд ч гэсэн зангараг бий. Зөвхөн кинон дээр аваад үзэхэд, ах дүү гурав багадаа салаад, буруу хүний гараар орж, юу ч хийхээс буцахгүй зан авиртай болж эрийн цээнд хүрч байгаа юм.

Гэтэл төрсөн ах нартайгаа эргээд уулзахын цагт ам тангараг, ноён нуруу юу байдаг юм тэр бүхнийгээ гаргаж зангарагтай үйлдэл гаргаж байх жишээтэй.

Үргэлжлэлийг эндээс: http://www.photonews.mn/post/13823.html

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.