Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Академи Авардсын нэр дэвшигчид тодорлоо
Уртын дуу

Академи Авардсын нэр дэвшигчид тодорлоо

Урлаг Урлаг05/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
af2a05c5d292cd6boriginal6082513812015-06-05-11-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Оскар гэж хэлж болох Академи Авардс зургадугаар сарын 7-нд болно. Үндсэн бүрэлдэхүүнээс гадна тус авардсын үйл ажиллагаанд жүжигчин Ч.Ундрал, түүний U Art Entertainment studio хамтран ажиллаж байгаа юм. Жүжигчин Ч.Ундрал тэртээ 90-ээд оноос кино урлагтай амьдралаа холбож цөөнгүй дүр бүтээсэн нэгэн. Киночдын зовлон жаргалыг хэнээс ч илүү мэдэх, мэдэрсэн хүн тул түүнийг энэхүү бүрэлдэхүүнд багтаж орсонд олон хүн баяртай байгаа. Авардсын тов зарлагдсан өдрөөс эхлэн үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан нэр дэвшигчдийн жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Тун ширүүн өрсөлдөөн болох шинжтэй. Ихэвчлэн бидэнд танил хүмүүс байгаагаас гадна нэг шинэ од тодорсон нь Д.Сэлэнгэ. Амьдралынхаа 16 жилийг өргөст торны цаана өнгөрүүлсэн тэрбээр жинхэнэ туршлагаа харуулан дэлгэцнээ “Ар хударга” кинонд шоронгийн атаманы дүрээр үлдсэн. Тэр туслах эрэгтэй дүрд нэр дэвшиж байна. Энэ оны тэсрэлт болсон уран бүтээлүүд ид тулалдаж буй мөчид догдлол дээд цэгтээ хүрээ биз ээ. Ингээд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Эрэгтэй гол дүр:

Э.Мөнхтөр “Аюултай харилцаа”

Г.Эрдэнэбилэг “Ар хударга”

Ц.Цэрэнболд “Аав”

Б.Шинэбаяр “Аав”

Б.Барслхагва “Код”

О.Гэрэлсүх “ТюТю”

П.Баттөр “Донор” киноны дүрүүдээр тус тус нэр дэвшжээ.

Эрэгтэй туслах дүр:

С.Ариунбямба “Аюултай харилцаа”

Д.Сэлэнгэ “Ар хударга”

Ч.Алтан-Өлзий “Аав”

Н.Төмөрбат “Хүдэн”

Эмэгтэй гол дүр:

Г.Отгонцэцэг “Аюултай харилцаа”

О.Долгор “Ар хударга”

Н.Баярмаа “Сүүлчийн шөнө”

Б.Мөнхдэлгэр “Аав”

М.Цэрэндолгор “ТюТю”

Эмэгтэй туслах дүр:

Х.Баярмаа “Аюултай харилцаа”

С.Сарантуяа “Аав”

А.Цэгмэд “Хүдэн”

Найруулагч:

Б.Тулгаа “Өнөөдөр”

Үргэлжлэлийг эндээс: http://www.grandnews.mn/content/read/61688.htm

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.