Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал
Дуу хөгжим

99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал

Урлаг Урлаг05/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
617ba0_old-couplethe-sporty-seniors-of-sun-city-2_x8005792924682015-06-05-15-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BusinessInsider сайтын сэтгүүлч Мэси Уиллиамс өөрийн өвөө болох 99 настай Энди Андерсоны амьдралаасаа ухаарч ойлгосон 25 сургаалыг уншигчдад хүргэжээ.

Сэтгүүлч Мэси Уиллиамс “Миний өвөө надад амьдралын тухай энэ дэлхий дээр өөр хэний ч өгч чадахгүй товч тодорхой, цөөн, чухал сургаалыг хайрласан” хэмээн онцолжээ.

Ингээд 99 настай Энди Андерсон өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаалийг хүлээн авна уу.

1. Хошин шогийн мэдрэмжээ үргэлж сайжруулж бай.
 
2. Аливаа зүйлийг багаас нь эхэлж байгаа үедээ төгс байх гэж бүү хичээ.
 
3. Дасгал хийж чадахгүй болох хүртлээ үргэлж дасгал хий.
 
4. Олж байгаагаасаа илүү мөнгө бүү үр.
 
5. Өдөр бүр жүржийн шүүс ууж бай.
 
6. Анхны харцаар дурлана гэдэг хуурмаг зүйл биш.
 
7. Юу ч хийхгүй байснаас ямар нэг зүйл оролдох нь хавьгүй дээр.
 
8. Бага зэрэг хөгцөрсөн зүйлийг идэж л орхи. Хоол хүнсийг бүү хая. 
 
9. Чиний гэр бүл бол амьдралын чинь хамгийн ҮНЭТЭЙ зүйл.
 
10. Өдөр бүр хиам идэж бай. Гэхдээ энэ бол миний л туршлага. 
 
11. Амьдрал бол амттан. Хэрэв чи түүнийг хайхрахгүй орхивол амархан муудчихна. Үүнийг бяслаг надад заасан юм шүү дээ.
 
12. Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч бүү ай.
 
13. Хүн бүр маш олон хувцастай. Гэхдээ өөрт байгаа зүйлээ л өмс. Нэмж худалдаж авахаа боль.
 
14. Хэцүү байлаа ч гэсэн уучилж чаддаг бай.
 
15. Залуудаа мөнгөө хадгал. Харин дараа нь үр.
 
16. Хайр үргэлж амархан байдаггүй. Заримдаа хүн хайрын төлөө хичээх хэрэгтэй болдог.
 
17. Ямар ч тохиолдолд аливаа зүйлийн хөгжилтэй талыг олж хар.
 
18. Чи ямар нэгэн асуудалтай тулгарвал заавал шийдэх гэсний хэрэггүй. Үнэхээр шийдэх боломжгүй бол зүгээр л мартчих.
 
19. Үнэхээр өөрийн хүссэн зүйлээ хийж байна уу гэдгээ сайн бодож үз. Хүсэл мөрөөдлөө дагахаас бүү ай. 
 
20. Боловсрол чухал ч гэлээ амьдралын ухаан гэдэг өөрөө маш чухал “боловсрол” юм шүү.
 
21. Хорвоо ертөнцийг судал. Сониуч бай.
 
22. Өөрийгөө чухалчлахыг хичээх хэрэггүй.
 
23. Миний бүтэн нэрийг Уиллиам Брэдфорд Жэймс Андерсон гэдэг. Гэхдээ би өөрөөсөө дандаа “Яагаад зүгээр л хэн нэгэн байж болдоггүй юм бэ” гэж асуудаг.
 
24. Амьдралын наад захын мэдрэмжтэй бай. Учир шалтгааны тухай асуултуудыг өөртөө тавьж, эргэцүүлж бод. Хэрэв чи мэдрэмжгүй л бол сүйрнэ гэсэн үг.
 
25. Амьдрал гэдэг заавал нээж үзэх ёстой бэлэг юм. Дотор нь аз жаргал, зовлон гунигийн аль нь байхыг чи өөрөө шийдэж чадна. Тиймээс амьдралын чухал шийдвэр гаргах хүчтэй бай. 

Эх сурвалж: ikon.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.