Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулсан “Миний эх орон тоглолт” болно
Нийгэм

Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулсан “Миний эх орон тоглолт” болно

Урлаг Урлаг09/06/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
minii_eh_oron_2523933992015-06-09-09-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

   Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цагт хийхээр болжээ. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар хөгөлж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбалагсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж.

  “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэх аж.

  Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал хөгжимтэй дуулна. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдаш нар ажиллах ажээ. Төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Н.Наранчимэг хамтрах юм байна.

Тоглолтын мэдээллийг: 70118012 утаснаас аваарай

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.