Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Саргай цэцэг болжмор хоёр
Клип

Саргай цэцэг болжмор хоёр

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lark&lily5573407262012-04-09-20-56[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд,
-Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. … Тэгэхэд болжмор чи өөрийгөө юу гэж бодно вэ? Өд сөд чинь сагсайгаад ямар үзэмжгүй юм бэ? Чамаас муухай үнэр ханхалж байна. Хушуунд чинь шавхай шавар наалджээ. Фу! Фа! Цаашаа тонил! гэж саргай цэцэг болжморыг хөөв. Болжмор дахин юу ч хэлсэнгүй нисэж одов.
Саргай цэцэгтэй хамт амьдрахыг эртнээс хүссэн өөр нэг амьтан байдаг ажээ. Тэр нь бор ногоон өнгөтэй төөлүүр хорхой юм. Төөлүүр хорхойд цэцгийн дэлбээ идэхэд амтлаг, дээр нь хэвтэхэд зөөлөн байдаг гэнэ.
Саргай цэцгэн дээр төөлүүр хорхойг ирж сууснаас хойш түүний дэлбээ бараг үгүй болжээ. Нэг өдөр нөгөө болжмор цэцгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө үүнийг ажиглаж мэдээд,
-Ах дүү нар аа, нааш ирээрэй! Энэ саргай цэцгэн дээр суусан төөлүүр хорхойг устгая! Жийв, жийв! гэж жиргэн дуудав. Болжморууд дорхноо цугларч төөлүүр хорхойг нүд ирмэх зуур устгав.
-Та нарт баярлалаа. Сайн санаатнууд зовлонгоос ангижруулж ач тус болдог юм байна гээд саргай цэцэг болжморт талархал илэрхийлээд дахин ургаж эхэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Клип Урлаг

ШИНЭ КЛИП: “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, реппер Desant нарын хамтрал

09/04/2025
Клип Урлаг

ШИНЭ КЛИП: Реппер Mekh ZakhQ, дуучин BX нарын хамтрал “Best”

28/02/2025
Клип Урлаг

Реппер ThunderZ “Тэнгри” цуврал уран бүтээлээ цацлаа

26/02/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.