Э.Эрдэнэбулган
Өнгөрсөн жил эмийн гаж нөлөөнөөс үүссэн өвчнөөр шаналаад байгаа Э.Эрдэнэбулган охины гэр бүлийнхэн хэвлэлийнхэнд хандаж, ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хоолойгоо зангируулан гуйж суусан. Тэгвэл тэр охины өвчин өдгөө улам хүндэрчээ.
Аймшигт эм, тарианы гаж нөлөө
… Э.Эрдэнэбулган 2009 онд Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотноо Хүрээ дээд сургуульд техникийн англи хэлний орчуулагч мэргэжлээр элсэн суралцжээ. Харамсалтай нь сургуулиа дүүргэж чадалгүй гуравдугаар курсээсээ өвчний улмаас чөлөө авав. Улмаар цэл залуухан хориодхон насны босго өнгөрч яваа насандаа охин өвчнөөсөө болжнайз нөхдөөсөө ч холбоо таслаж, гэртээ ганцаараа маш их цаг хугацааг өвчиндөө шаналан өнгөрүүлэх болжээ.
Ээжтэйгээ хоёулхнаа, айлын хашаан манаж амьдардаг Э.Эрдэнэбулган 15 настайдаа багтраа өвчнөөр өвчилж оношлогдон, 2005 оноос эмч нарын зөвлөснөөр гуурсан хоолой өргөсгөдөг “дексаметазон” хэмээх дааврын тариаг хийлгэж эхэлсэн нь ийнхүү дөрвөн жилийн дараа хичээлдээ явж чадахгүй, цаашлаад амь насанд нь аюултай үр дагавар үзүүлжээ.
Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон “дексаметазон” тариа нь их тунгаар хэтрүүлж хэрэглэвэл аюултай гэдгийг Булгаа охинд ямар ч эмч зөвлөсөнгүй.
Дексаметазон тариагаар өдөрт 8 удаа тарьдаг
Эхлээд сардаа ганц хийдэг байсан тариаг 14 хоногт нэг, долоо хоногт нэг хийж, одоо бүр өдөрт 7-8 удаа хийдэг болжээ. Ингэхгүй бол амь насанд нь аюул учрах аж.
2012 оноос өдөр бүр ханиалгаж, амьсгаа нь бачуурч биеийн байдал нь улам дордсон тул сургуулиасаа ч гарахад хүрсэн. Гэрээр эм, тариа хийлгэж эмнэлгээр тогтмол явж, хэвтэж эмчлүүлсэн хэдий ч өвчин нь улам бүр даамжирч сүүлийн жил гаруйн хугацаанд давшингуй явцтай болжээ.
Тарианы нөлөөгөөр амьсгаадаж, ханиалган, зүрх дэлсэж, маш их хөлрөн хавагнаж, арьсан дээр цэврүү тууралт үүсэж, жин нь огцом нэмэгдсээр 45 килограмм жинтэй охин гурван сарын дотор огцом таргалж 105 килограммд хүрчээ.
Шинжилгээгээр бөөрний үрэвсэл, элэг, зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт ч нэмж илэрчээ. Түүнчлэн, сүүлийн сар гаруйн хугацаанд цустай шээдэг болсон гэнэ.
Эмчилгээний олон талын хүндрэлүүд ийнхүү бусад эрхтэнд ч нөлөөлж охины бие эрс муудаад байна.
Хамгийн аюултай нь шөнөөр амьсгал зогсдог хам шинжтэй болсноор охин, ээжтэйгээ хамт унтаж амрахаа ч бараг больж.
Мөн эмч нар түүний өвчин өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, эсхүл өнчин тархины хавдраас болж ингэж хүндэрч байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Тариа тарьсан арьс нь хүүхдийн зулай адил нимгэрчээ
Харамсалтай нь манай улсад дааврын гаралтай өвчлөлийг үзэж оношлох лаборатори ч байхгүй.
Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандахт яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч, үздэг хардаг хүн ч байхгүй болж. Одоо Э.Эрдэнэбулган аюулт өвчинд нэрвэгдсэн биеэ ч дийлэх тэнхэлгүй болж сүүлийн нэг жил хэвтэрт ороод байна.
Өнгөрсөн жил Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах ах дүү амраг садан, найз нөхөд, сайн санаат хүмүүсийн буянаар хоёр сая орчим төгрөг цуглуулж чаджээ.
Уг мөнгөөр БНХАУ-ын Бээжин хотод ийм өвчин эмчилдэг гэсэн албаны хүний ярианд итгэн, очсон боловч тусыг эс олсон байна. Охиндоо цуглуулсан цөөхөн хэдэн төгрөг нь Бээжин хотын эмнэлгийн шинжилгээ, эмнэлгийн төлбөрт өгөөд барагджээ. Гэвч тус эмнэлгээс “Шинжилгээний дүнг харлаа. Манайх эмчилж чадахгүй юм байна. Та БНСУ-ын зорьсон нь дээр байх” хэмээн зөвлөсөн байна.
Түүнчлэн, Э.Эрдэнэбулган охины тарианд өдөр дор хаяж 40-50 мянган төгрөг зарцуулдаг юм байна.
Одоо ганц л найдлага үлдэж. БНСУ-ын Chonnam National University Hospital хэмээх эмнэлэгт маш ховор төрлийн ийм өвчтэй хүмүүс эмчлэгдэж эдгэрснийг ээж, охин хоёр олж мэдээд олон түмнээсээ тусламж гуйхаар шийдэж. Тус эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж оношлуулахад 18-20 сая вон шаардлагатай аж.
2015 онд гарсан өвчний тодорхойлолт
Тэнд л энэ тарианы гаж нөлөөнөөс үүссэн өвчнийхөө эцсийн оношийг тодруулж эмчилгээ хийлгэж болох юм. Онош тодорсны дараа хийлгэх эмчилгээтэйгээ нийлээд ойролцоогоор 100 сая төгрөг. Онош хэрхэн гарахаас шалтгаалан хийгдэх эмчилгээний төлбөр нааш цааш болох аж.
Ээж М.Нармандах: Цэл залуухан ганц охиноо яаж зүгээр алдах билээ
Охины ээж М.Нармандах
Инээж баярлах, сурч боловсрох залуу насандаа охин минь хүнд өвчинд дийлдэж амьдрах хүслээ хором бүрт алдсаар л байна. Удаан хугацааны зовиур, шаналгаа, биеийн байдлаасаа болоод амьдрах хүсэлгүй байна, үхмээр байна гэж хэлдэг болсон.
Охин минь “Ээж таныгаа олон ч жил зовоолоо, сайхан мэргэжил эзэмшиж сайн хүн болоод таныгаа өргөж явах хувьгүй байж охин нь. Одоо таныг ч ингэж зовоогоод яахав, энэ өвчнөөс салж эдгэрнэ гэдэг найдлага ч алга. Би ер нь үхсэн нь л дээр юм” гэж ярьдаг.
Багын үг дуу цөөтэй, даруухан томоотой болохоор өвчин зовлонгоосоо санаа нь зовж нийлдэг хэдэн найз нараасаа ч холбоо таслаж дотроо л шаналж хямарч байх шиг. Өдөртөө ганцаараа гэртээ үлддэг болохоор ихэнх цагтаа өрөөнөөсөө гаралгүй хэвтэж байгаа. Энэ ганцаардал ч охиныг минь улам дордуулж байна. Би дэргэд нь байж хань болоё гээд ажил хийж мөнгө олж эм тариаг нь авахгүй байлтай биш. Хамгийн хэцүү нь шөнөөр үе үе уушги нь ажиллахаа больж амьсгал нь зогсдог. Хэрвээ дексаметазон гэдэг тариаг таславал шууд үхэлд хүргэх учир охиныг минь ийм болгосон гэж мэдсээр хэрнээ өдөрт 7-8 удаа өөрийн гараар хийж байна.
Одоо эцсийн найдлага түмэн олон минь л болоод байна. Үхтэл үр харам гэж цэл залуухан ганц охиноо яаж зүгээр алдах билээ /нулимс нь цийлэгнэж, хойлой нь зангирав/. Сайхан сэтгэлт ард түмнээсээ охиныг минь эдгээж өгөөч ээ хэмээн зовлонд шаналсан эх би эцсийнхээ итгэл өвөрлөн гуйж байна.
Охины найдвар та бидэнд иржээ
Одоо Булгаа охин Солонгос улсыг зорьж өвчнөө оношлуулан, эмчлүүлж эдгэрнэ гэсэн найдлага тээж эхэлсэн. Түүний найдлага та бидний гарт байгаа аж.
М.Нармандах ганц охиныхоо төлөө СХД-ээс УИХ-д сонгогдсон гишүүддээ удаа дараа ханджээ. Гэвч хэн нь ч хүлээж аваагүй аж.
Тухайлбал, УИХ-ын Л.Эрдэнэчимэгт хандаж, хүчилтөрөгчийн аппаратыг тодорхой хэмжээний хөнгөлттэй үнээр авахыг хүссэн захидал бичжээ. Гэвч боломжгүй гэсэн хариулт ирсэн аж. Уг ньтус аппарат нь нэг сая 200 мянган төгрөгөөр “Монос” эмийн санд борлуулагддаг юм байна.
Одоо Булгаа охин Солонгос улсыг зорьж өвчнөө оношлуулан, эмчлүүлж эдгэрнэ гэсэн найдлага тээж эхэлсэн. Түүний найдлага та бидний гарт байгаа аж.
Хандивын данс:
Хаанбанк: 5925096740
Төрийн банк: 103700428903
Холбогдох утас: 94793385 Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах
Өвчний улмаас 3 сарын дотор 105 кг жинтэй болжээ
Ээж нь охиныхоо тарианы мөнгийг олохын тулд таксинд явдаг
М.Нармандах: Охиноо л эрүүл саруул болгочих юмсан
2014 онд мэргэжлийн эмчийн гаргасан тодорхойлолт
Эх сурвалж: shuud.mn