Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 16. Санчир гараг. Тооно одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлагаСэрэхүй. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өдөөн хатгах, шалгах өдөр. Хувь заяа таны ихэмсэг, бусдыг үл тоосон, нэрэлхүү занг дахин шалгаж байна. Бусадтай харьцахдаа биеэ барьж, болгоомжтой бай. Та хэр биеэ барьж хэрсүү байхаас цаашдын ажлын эхлэл болон амжилт шалтгаална.
Үхэр (4/20-5/20)
Оюун санаагаа гэгээрүүлэх өдөр. Тухайн өдөр төлөвлөсөн уулзалтаа дараагийн 7 хоногт хий. Уран бүтээлийн ажил, биеийн тамирын дасгал хийх, аялалаар явахад тохиромжтой. Эрүүл мэндэдээ анхаараарай. Ардын уламжлалт аргаар эмчлэхэд энэ өдөр танд тохиромжтой. Өнөөдөр таны уриа бол хөдөлмөрч, шударга мөн цаг үеэ олсон үйлдэл хийхийг уриалсан өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Завсарлага авах өдөр. Аливаа асуудал илүү хурц байдлаар таны амьдралд орж ирж болзошгүй. Ганц бие энэ ордныхны хувьд ер бусын уулзалт болох нь амьдралын хэв маягийг өөрчилнө. Гэхдээ энэ харилцаа нь гэрлэлтээр дуусахгүй. Хосуудын хувьд хүндхэн харилцаатай байна. Магадгүй харилцаанд тань нэгэн дэлбэрэлт болно.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжгүй өдөр. Энэ өдөр аялалаар явах хэрэггүй, учир нь амжилтгүй болж мэднэ. Хүнд хүчир хөдөлмөрөөс эсвэл эрсдэл бүхий үйлдвэрээс зайлсхий. Эрүүл мэндэд аюул учирна. Өдрийг гэр бүлийн хүрээнд даруухан гэрийн баяраар өнгөрөө. Ном унших, төрөл төрөгсөдтэйгөө харилцах, шинэ кино үзэх, хөгжим сонсох. Том таагүй зүйлс гарч болно, энэ нь өмчтэй холбоотой байна.
Арслан (7/23-8/22)
Хүнд өдөр болж магадгүй. Сэтгэл гутралд автаж болзошгүй байна. Ганцаар байж оюун ухаан, бодол санаагаа цэгцэл. Хариуцлагатай, бусдад уруу татагдалгүй тэвчээртэй байх шаардлагатай байна. Өнөөдөр жолооны ард болон зам хөндлөн гарахдаа туйлын анхаарал, болгоомжтой бай. Аль болох өнөөдрийг гэртээ юмуу номын санд өнгөрөөхийг хичээ.
Охин (8/23-9/22)
Түгших мөн нигүүлсэнгүй байх өдөр. Ажил албан дээрээ тэмүүлж буй зүйлээ бататга. Санхүүгийн байдал сайжирч худалдан авалт хий. Гэрийн ажил хийх нь ашигтай байна. Энэ өдрийг ахмад настангуудтайгаа өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр хүндхэн байна. Өөрийн асуудалдаа хэт төвлөрсний хэрэггүй. Таныг хүрээлэн байгаа хүмүүстэй анхаарлаа хандуул. Магадгүй өөрийн санаандаа төвлөрнө. Материаллаг байдлаа нэмэгдүүлж, таны сэтгэлд байдаг хүнтэйгээ бэхжих боломжийг алдаж магадгүй тул энэ өдрийг ашигла. Буулт хийснээр бүгд цэгцэндээ орно. Өнөөдөр эрүүл мэндэд томоохон асуудал үүсч магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Гэрээ хэлэлцээр хийх, хамтрагчтайгаа харилцах, идэвхитэй амралт мөн зугаа цэнгэлд таатай өдөр. Хүлцэнгүй байдал мөн хэн нэгнийг уучлах чадвар хэрүүл маргаанаас холдуулж чадна. Гүн ухаан, шашин шүтлэг өнөөдөр таны сонирхлыг тань татах болно. Амьд дүрслэл мөн найз нөхөдтэйгээ харилцах нь гэнэтийн дүгнэлтэд хүргэнэ.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр таныг амжилт хүлээж байна. Гэвч өөрийн ба хамтрагчийн хүч, боломжийг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, эс тэгвээс хэвшмэл, жижиг зүйлд живэх болно. Хэт өөртөө итгэлтэй байх, эсрэгээрээ зориггүй байх нь хувь хүний хоорондын харилцаанд асуудал үүсгэж болно. Гэр бүлийн санал зөрөлдөөн гарч болно. Одод оройг гэрээс гадна өнгөрөөхийг зөвлөж байна, театрт очих, найзындаа зочлоход тохиромжтой. Үүний үр дүнд харилцааг хүндрүүлэх ашиггүй хэрүүлээс зайлсхииж чадна.
Матар (12/22-1/19)
Энэ өдрийг өөрийн биеийн эрүүл мэндэд зориулахыг зөвлөж байна. Хэрвээ таны бие тавгүйрхэж чилээрхэх шинжтэй болвол өвчин даамжирч хүндрэх магадлал өндөр байгаа тул тэр даруй хугацаа алдалгүйгээр эмчид хандах нь зүйтэй. Гэр бүлд бага зэргийн таагүй явдлууд үүсэх бололтой. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд үүсэх хүндрэл бэрхшээл нь таны талд ашиггүйгээр, эсрэг байдалд хүргэх болно. Энэ тохиолдолд та өгөөмөр уужим сэтгэл гаргаж, буулт хийх нь өлзийтэй. Найз нөхөд болон танилуудтай хийх уулзалт, харилцаагаа аль болох хязгаарлах хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Үйл ажиллагааныхаа шинэ хэлбэрт орохын тухай бодоход сайхан цаг. Мөн хуучин холбоогоо сэргээж бэхжүүлэхэд эсвэл ойрын улсуудад тусламж үзүүлэх. Энэ бол ухааны, сэтгэл ба зөвшилцөж чадах эсэхийн шалгалт юм. Тэгэвч бүхэлдээ асуудалдаа бүү ор. Ямар ч завгүй байсан ч ойрын улсууддаа цаг өг. Архаг өвчин сэдрэх талтай. Тийм учраас ачааллаа ихдүүлэх эсвэл буруутай эрсдэлээс зайлсхий. Өөрийнхөө хүчинд хэтэрхий итгэх нь бэртэл гэмтэлд хүргэж болно.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр та хэн нэгэнтэй шинээр танилцах бөгөөд маш сонирхолтой уулзалт байх болно. Энэ танилцалт нь ажил хэргийн холбоо харилцаанаас хальж анд нөхдийн үерхэл нөхөрлөлийн хэмжээнд очих болно. Энэ өдрийг байгаль эхэд аль болох ойрхон байхыг эрмэлзэж, түүнээс энерги авахыг хичээгээрэй.
www.urlag.mn