Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Үлгэр ярьсан нь
Клип

Үлгэр ярьсан нь

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7a47091ea6641e264c18b0bf0451ec8ba29dae8a1492113912012-04-09-21-11[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очсонд тэр айл бадарчныг “Үлгэр ярьж өгвөл унтуулна, эс ярьвал хөөж явуулна” гэж болзол тогтоосонд бадарчин “Шөнийн турш сайхан үлгэр ярина” гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гэнэ. Үдэш болсонд тэр айлын хүмүүс “За бадарчин гуай, та үлгэрээ эхлэхгүй юу” гэсэнд бадарчин “Орондоо ороод эхэлье” гэж гэнэ. Үлгэр сонсохын тулд бадарчинд сайхан ор засаж өгөөд өөрсдөө орондоо орцгоон хэвтэж гэнэ. Тэгээд “За одоо үлгэрээ эхлэгтүн!” гэж гуйсанд бадарчин ийн хэлрүүн:…
“Урьд би цагийн сайхан, зуны дэлгэрт зандан зуугийн замаар занхаг занхаг гээд л алхаж явлаа” гэхэд “За тэгээд?” гэх сонсогдоход
“Замын хажуугаар зандан ч ургасан байх юм, замбага ч ургасан байх юм.Замбуу тив гэдэг мөн ч сайхан даа!” гээд дуугүй болоход нь
“За цааш нь!” гэж шохоорхон асуусанд бадарчин
“Залуу байхад л мөн ч томоогүй байж л ээ! Замаар явахгүй заавал зандан модны
төгөл дундуур явдаг байж билээ!” гээд бас л дуугүй болоход
“Тэгээд цааш нь” гэхэд
“Цаашаа яваад л байлаа…. яваад л байлаа” гэхэд нь
“За тэгээд юу болов оо!” гэхэд
“Тэгтэл замын хажууд нэг гозойсон шар юм гараад ирлээ шүү!” гээд таг дуугүй
болж гэнэ.  “Тэр чинь тэгээд юу байв аа?” гэхэд Баадай  “За! За! Юу байхав, зурам л байхгүй юу! Тэгээд л нүх рүүгээ ороо л биз. “Зуны шөнө богино” гэдгийг эс мэдэх биш унтацгаа” гэж хэлээд хурхирч гарч гэнээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ

10/03/2026

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

10/03/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө

10/03/2026

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.