Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Юмыг яаж хурдан сурах вэ?
Үндэсний хөгжим

Юмыг яаж хурдан сурах вэ?

Урлаг Урлаг05/08/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download7070672022015-08-05-11-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тархиа бүү царцаа

Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.

Янз бүрийн арга туршиж үз

Жишээ нь хэл сурах гэж байгаа бол та зөвхөн аудио хуурцаг сонсохын оронд хажуугаар нь тухайн хэлээрээ ном уншиж, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншвал толгойд тогтоогдоно. Мөнта аливааг зохион байгуулах чадварт суралцахыг хүсч байвал ганцхан түүнтэй холбоотой ном уншилгүй, өөрөө өөртөө менежментийн шинэ аргуудыг нээж болох юм. Нэг л үр дүнд хүрэх өөр өөр аргад суралцсанаар та тухайн мэдлэгээ өөрийнхөө дотор цементлэж, бэхжүүлнэ. Тархины унших, бодох, хуваарилах, сонсох зэрэг бүх хэсгүүдийг та нэг л юмыг сурахын тулд ашиглавал, таны оюун ухаанд зөвхөн тэр мэдлэгийн тухай дотоод холбоо, тогтолцоо үүсэх юм. Ингэснээр та өнөөхөө зүгээр л цээжлээд орхилгүй, харин жинхэнээсээ сурч чадна гэсэн үг.

Сурсан юмаа бусдад зааж өг

Ямарвааг та өөрийнхөө толгойд ягштал суулгамаар байвал та бусад хамтран ажиллагсад, суралцагчдад түүнийгээ зааж өгөх хэрэгтэй. Хүмүүст заах нь өөрөө өөртөө дахин чангаар уншиж зааж өгч байгаагаас өөрцгүй юм. Түүнчлэн хүн бусдын ярьж байгаа зүйлийг сонсохоос илүүтэй, өөрийнхөө ярьж байгаа зүйлийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь заах гэж: буй зүйлээ номны биш өөрийнхөө үгээр тайлбарлах нь чухал. Ингэхийн тулд та эхлээд заах гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг мэдсэн, тайлсан байх учиртай. Хүмүүст заах боломжгүй байгаа бол та тэр сэдвийнхээ хүрээнд блог бичиж болох юм.

Практик туршлага хуримтлуул

Суралцана гэдгийг олон хүмүүс ном бариад суухын нэр гэж боддог. Суралцана гэдэг нь мэдлэг хүлээж авахаас гадна, авсан мэдлэгээ үйлдлээрээ үзүүлэх явдал юм.

Санах гэж хичээхийн оронд зөв хариуг нь шууд хар

Сурна гэдэг мэдээж тийм амар юм биш. Заримдаа бид аль хэдийн уншиж мэдсэн зүйлээ эргээд санах гэхэд хэсгээс нь мартчихсан байдаг. Хэрэв та нэг зүйлийг санахад маш удаан хугацаа зарцуулж, өөрийгөө зовоож байвал ингэхийн оронд шууд зөв хариуг харсан нь дээр юм. Учир нь тэгэн байж олсон зүйл дараа нь дахиад л мартагдах нь их байдаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл ингэж тархиа гашилгах нь эвдрэл болохоос мэдлэг болж үлддэггүй аж.

Гол санааг нь л ойлго

Хэрэв та 65 хуудас материалыг бүгдийг нь уншиж ойлгох шаардлага гарвал огтхон ч өгүүлбэр өгүүлбэрээр нь нягтлах хэрэггүй. Бүгдийг нь хурдтай уншиж дуусга. Унших явцад хамгийн олон давтагдаж байгаа санаанууд таны тархинд үлдэнэ. Тэр санааг гүйцэд ойлгохын тулд дахиад нэг удаа хурдтай уншчих. Тэгээд дундуур нь босч өөртөө цай аягалангаа бага зэрэг амарсан ч болно. Үг болгоныг хүчилж уншвал сүүлийн хэдэн бүлэг дээр табүр ядарч гүйцэх болно. Тэгээд өмнө нь уншсанаа ч мартчихна. Зайлшгүй мэдэх ёстой зүйлсээ л ойлгож аваад, бусад деталиуд бол тэрхүү чухал санааг л тойрсон хачир юм гэдгийг ухаараарай. Ямарвааг үгчилж биш утгачилж ойлговол хамаагүй үр дүнтэй байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.