Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн хамгийн “үнэтэй – 10” пүүз
Нийгэм

Дэлхийн хамгийн “үнэтэй – 10” пүүз

Урлаг Урлаг08/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e07604cdeb3e15eae4638c855fe08113316198592015-08-08-12-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Спорт гутал буюу та бидний нэрлэж заншсанаар пүүзний үүсэл гарал нь 1870-аад оноос эхтэй ажээ. Биеийн тамираар хичээллэх, спортын арга хэмжээнд оролцоход л зориулагддаг байсан пүүзийг өнөөдөр өдөр тутмын амьдралдаа байнга өмсөх болжээ. Хэрэглээгээ дагаад пүүзний үйлдвэрлэл, худалдаа ч хурдацтайгаар өсөн нэмэгдсээр байна.

Өдгөө дэлхий дээр “Nike”, “Adidas”, “Puma”, “Reebok”, “Converse” зэрэг спорт гутлын цөөнгүй брэнд бий. Тэгвэл эдгээрээс дэлхий дээрх хамгийн үнэтэй нь ямар загварын пүүз байдаг юм бол…?

1.$16.000.000 / Air Yeezy 2 (Red October)

2014 онд реппер Канье Уэстийн зарласан дуудлага худалдаагаар $245 ам.долларын үнэтэй энэ пүүз $16 сая ам.доллараар зарагджээ.

2.$104.000 / Air Jordan XII (Flu Game)

Онлайн дуудлага худалдааны www.greyflannelauctions.com вебсайтаас Майкл Жорданы өмсөж байсан “Nike Air Jordan XII” – ийг дуудлагаар худалдаалжээ.

3.$50.000 / Air Force 1 Supreme Max

Спорт гутал, үнэт эдлэлийн хоббитой реппер Биг Бой сонирхлоо нэгтгэж 13 каратын очир эрдэнээр чимэглэсэн “Nike Air Force 1 Supreme Max” – ийг захиалгаар чимэглүүлжээ.

4.$37.500 / Nike Air Mag

2011 онд буяны зорилгоор 1500 хосыг $6142 ам.доллараар худалдаж байсан бол реппер Тайни Темпагийн зарласан дуудлага худалгаагаар энэ загвар $37.500 ам.доллар хүрчээ.

5.$9000 – $16.000 / Nike Dunk SB Hight FLOM

Дугуйт тэшүүрээр гулгагчдад зориулсан спорт гуталны FLOM гэдэг нь “For Love or Money” гэсэн утгатай. Энэ пүүзийг ердөө 24 ширхэгийг л худалдаанд гаргаж байжээ.

6.$5100 / GeoBasket

Мадонна, Рианна, Николь Ричи нарын алдартнуудын өмсөх дуртай “Rick Owens” брэндийн спорт загварын гутлыг игуана гүрвэлийн арьсаар хийжээ.

7.$3750 / Air Foamposite One “ParaNorman”

Харанхуйд фосфортож харагддаг “Nike Air Foamposite One ParaNorman” загвар дэлхий дээр 800 ширхэг л бий.

8.$3000 / Air Jordan II “Eminem”

2008 онд худалдаанд гарч байсан энэ загвар дэлхий дээр 313 байдаг. Худалдаанд гарсан эхний 5 минутын дотор л зарагдаж дууссан ажээ.

9.$2995 / Louis Flat Strass

Францын гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лубутений гаргасан хосгүй чамин энэ загварыг Сваровскийн шигтгээгээр чимэглэжээ.

10.$2350 / Belgravia High Tops & Star Studded

Малайзын дизайнер Жимми Чугийн загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг ч Итали улсад үйлдвэрлэгдсэн энэ загварыг тэрбээр эрчүүддээ зориулжээ.


 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.