Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эдийн засаг»М.Баярмаа “хот газар ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч”
Эдийн засаг

М.Баярмаа “хот газар ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч”

Урлаг Урлаг14/08/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jort2414215922015-08-14-15-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жилийн Даншиг наадам мисстэй болоод авсан. Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд хоногийн турш “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүй цахи ертөнцийн од болсон. Түүний гэрэл зургийг М.Зоригт гишүүн авч олны хүртээл болгосон. 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Тэднийх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн аж. Түүний аав нь аймгийнхаа алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг гэнэ. Авга ах нь бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар нь унадаг байж. Харин М.Баярмаа том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан байсан гэнэ шүү. Ирэх жилийн уралдаанд орохоор болсон тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

"Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021
Одод Урлаг

“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”

01/03/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.