Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”
Оддын амьдрал

“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”

Урлаг Урлаг01/03/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151553317276941362021-03-01-18-34[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгож, олон нийтэд тайлангаа танилцуулахаар болжээ. Энэ асуудлыг зохион байгуулагчдын нэг жүжигчин Г.Ундармаагаас тодруулахад “Хүүхдийн төлөө фонд дансаа шилэн болгож, вэб сайт дээр ил тод байршуулахаар ажиллаж байна. Бидний захиалга өгсөн багийнхан судалгаа хийж байгаа. Удахгүй албан ёсоор тайлангаа танилцуулна” гэв.

   Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгчийн зүгээс шинэ оны босгон дээр /2020.12.30/ Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах санаачилга гарч, “Монгол туургатан” уран бүтээлчдийн теле концертыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн. Хандивын тоглолтын зохион байгуулагчаар Соёлын яам ажиллаж, дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан юм.

   Уг тоглолтыг Соёлын сайд асан С.Чулуун нээж үг хэлэхдээ төрийн байгууллагын бүх албан хаагчид болон уран бүтээлч 7000 гаруй хүн нэг өдрийн цалингаа хандивлах болсныг дуулгасан. Мөн хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34.942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивлаж байв.

   Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөснөө дуулгасан юм. Хандивын үйл ажиллагаанд нийт 40 мянган хувь хүн, аж ахуй нэгж оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчид өгч байсан билээ.

А.СҮРЭН 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.