Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 11. Буд гараг. Суулга одтой, 9 улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Ер нь ямар нэг таагүй үйл явдал болох шинжтэй. Шинэ санаа, шинэ ажилд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ их анхаарал тавь, энэ өдрүүдэд хэтрүүлж идэж болохгүй. Эргээд танд л хор болно.
Үхэр (4/20-5/20)
Ажил үйлстээ гаргасан амжилт ололтдоо сэтгэл хангалуун байх боловч ойр дотны хүмүүсийн гаргасан үйлдлээс болж урам тань хугарч болзошгүй байна. Өөрийн зөн билиг, мэдрэмждээ захирагдан хамаг оюун ухаан, хүч чадлаа ажил үйлсдээ зориулах өдөр ирэхийг одод амлаж байна. Ихэнх энэ ордныхонд саяхан үүссэн асуудлаа нааштай шийдвэрлэх цаг мөч тохиож байна. Танд эргэн тойрныхноо болон өөрийгөө сайн тал руу өөрчилж, шинэчлэх эрч хүч бий болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Ялангуяа уран бүтээлч хүмүүст маш сайн нөлөөтэй байна. Өмнөх алдаа дутагдал, туршлагандаа үнэлэлт дүгнэлт өгч, ашигтай, ирээдүйтэй шинэ төлөвлөгөө гаргах боломж гарч ирнэ. Сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг сайтар хянаж, тэсвэр тэвчээртэй байгтун. Гэнэтийн орлого болон гайхамшигт санаа орж ирж магадгүй. Эрсдэлтэй алхам хийж азаа туршсанаар түүнээс гарах үр дүнд та сэтгэл хангалуун байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр дэмий хоосон ярианд цаг заваа үрэх хэрэггүй. Чухал биш ажилд анхаарлаа хандуулах ч шаардлагагүй. Өнөөдөр алдсан цагийг ирээдүйд нөхөн авах нь бараг боломжгүй зүйл. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт ажиглагдана. Та нийгэмд эзэлж байгаа байр сууриа сонгох уу, эсвэл галзуу хайрыг уу? Сайн л бодох хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Бүхий л харилцаанд таатай байхыг амлах өдөр. Энэ нь бүтээлч уулзалт хийх, ойр дотны болон хайртай хүмүүстэй харилцах харилцаанд хамаарна. Хэн нэгний атаархал, уур уцаарыг хүргэнэ. Гэхдээ удирдлага, багш нар тань тэдний хэр хэмжээг мэднэ. Өөртөө хэт итгэлтэй байдал, ноёлох байр суурь, оюун ухааны давамгай чанар тань өдөр тутмын харьцаанд саад учруулдгийг сана.
Охин (8/23-9/22)
Азтай өдөр. Иймээс та өнөөдөр гэрээ хэлцэл байгуулах буюу томоохон худалдаа наймаа хийж болно. Маргааш гэж хойш тавих хэрэггүй. Өнөөдөр таны дотоод мөн чанар илэрч, гадна үзэмжид нөлөөлнө. Та ямарваа дохио, шинж тэмдгийг анзаарч, улмаар зөв тайлахыг оролдоорой. Хувь заяа танд сануулга илгээнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Сансраас эрч хүч авч, зөн билгийн нүд нээгдэх өдөр. Дээд тэнгэрийн хүч болон ажил хэргийн түнш, найз нөхөд, төрөл төрөгсдөөс тусламж дэмжлэг ирэх магадал өндөр байна. Хайр сэтгэлийн асуудал болон хайртай хүнтэй харилцах харилцаа тааламжтай байна. Өөрийн авьяас чадвар, ур чадвар, арга туршлагаа түшиглэн ажил хэрэг, төсөл төлөвлөгөөг амжилттай дуусгаж чадна. Хүсэн мөрөөдөж байсан эртний зорилгоо биелүүлэхэд таатай өдөр ирлээ. Зүүд зөнтэй байх ба биелэгдэх магадлалтай.
Хилэнц (10/23-11/21)
Биеийн байдал жаахан муудаж магадгүй. Мэдрэлийн ядаргаа, стресст орж, хэт ууртай уцаартай болох шинжтэй. Сэтгэлийн хөдөлгөөндөө бүү авт, болгоомжтой бай. Та хэт шударга зан, бусдад хоч нэр өгөх дуртайгаасаа болж, эвгүй байдалд орохоос сэрэмжил. Аян замд гарахдаа ч болгоомжтой бай. Бэртэл гэмтэл авч болзошгүй. Зөнтэй зүүдэлнэ.
Нум (11/22-12/21)
Холбоо харилцаа тогтоох, нөхөрсөг, халуун дотно уулзалт зохиоход таатай өдөр. Ажил хэргийн болон хувийн амьдралд ашигтай шинэ саналыг танд энэ өдөр бэлэглэнэ. Тэдгээр саналыг та сайтар тунгаан бодож, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Гадны чиглэл руу явах төлөвлөгөө зохиохоосоо өмнө санхүүгийн асуудлаа нухацтай сайн харахгүй бол эрсдэл таныг дагаж байгааг анхаар. Та хүнд сонголтын өмнө зогсож байгаа бөгөөд гариг ертөнцийн тааламжтай байрлал эхлүүлсэн үйл ажиллагааг тань амжилттай болгоно. Хамтын ажиллагааны болон хайр сэтгэлийн харилцаа маш сайн үр дүнтэй байх болно.
Матар (12/22-1/19)
Аяллаар явах, албан томилолтоор явах, танихгүй хүнтэй холбоо тогтоох зэрэгт тааламжгүй өдөр. Зам дээр хурдтай давхих, хөрөөдөж таслах цавчих болон цахилгаан багаж тоног төхөөрөмж дээр ажиллахгүй байхыг од гарагс анхааруулж байна. Бас гал түймэртэй холбоотой аюул заналхийлэх магадлалтай байгаа тул галаас болгоомжлоорой. Амжилтыг олох гэсэн их хүсэл тэмүүлэл тань танд хангалттай үр дүнг авчрах болно. Эргэн тойрныхонтой харилцах харилцаанд биеэ барьж, болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд эрүүл бодол хэн нь таны найз, хэн нь таны дайсан болохыг мэдэхэд туслана.
Хумх (1/20-2/18)
Баримт бичигт гарын үсэг зурах, худалдаа наймааны ажил, сурлагын дүнг ахиулах зэрэгт тааламжтай өдөр. Эл өдөр ажил хэрэгч саналыг удаан бодож эргэлзэхгүйгээр хариу өгөхийг танд зөвлөж байна. Хамтарсан төсөл, төлөвлөгөө ашигтай байх болно. Ямар ч ажил хийсэн энэ өдөр ямагт таны талд ашигтайгаар эргэх болно. Энэ боломжийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ганц бие хүмүүс энэ өдөр шинэ танилтай болбол, энэ нь ирээдүйн хань тань байж ч мэднэ.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр нь өгөөмөр сайхан сэтгэл гаргах, тусламж дэмжлэг үзүүлэх, эмчилж анагаахад сайн өдөр. Энэрэнгүй нигүүлсэнгүй үйлс нь хамтран зүтгэгч, найз нөхөд, ойр дотны гэх зэрэг эргэн тойрны бүх хүмүүст хэрэгтэй байна. Эрүүл мэндийн байдлыг дээшлүүлж, дархлааг сайжруулахын тулд иж бүрэн арга хэмжээ авах, эрчимтэй курс эмчилгээг эхлүүлэх нь тустай. Мөргөл залбирал хийхийг зөвлөж байна.