Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 15. Санчир гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Оюуны гэгээрэл, сэтгэлийн шархаа анагаах, нүгэл хилэнцээ наминчлах өдөр. Бүтээлч ажил өрнүүлэхэд таатай. Мөн аялан жуулчлах, биеийн хүчний ажил хийхэд өнөөдрийг зориулж болно. Ардын уламжлалт аргаар эмчилгээ хийлгэхэд тохиромжтой үе ирлээ. Зөнтэй зүүдлэх тул зүүдээ манан, биелэхийг нь хүлээ. Too цифр зүүдлэх нь хөл үймээнийг зөгнөнө.
Үхэр (4/20-5/20)
Шийдвэр гаргах өдөр. Энэ долоо хоногт үүссэн асуудлуудаа бүрэн гүйцэд шийдэж чадахгүйд хүрнэ. Ажил хэргийн идэвхээ сулруулж, өөрийн ухаан бодлоо цэгцэлж, мэдрэмж зөн билгээ дагах хэрэгтэй. Уран бүтээлийн ажилд хамаг хүч чадлаа зориул. Эндээс та тайвшралыг олж, өөрийн дотоод сэтгэлээ ариусгаж чадна. Ажил үйлстээ хүүхдүүдээ татан оролцуулах боломжийг гаргавал сайн байна. Тэд таньтай байхдаа баяр хөөртэй, жаргалтай байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Зөн билиг, амьдралын эрч хч, сексийн чадвар буурах өдөр. Бие тавгүйрхэж, хууч өвчин хөдлөн ая тухгүй байдал үүсч мэднэ. Ялангуяа, настай хүмүүс онцгой анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ахуйн шинжтэй болон гэр оронтой холбоотой асуудлууд гарч ирж, түүнийг шийдэхэд таарч тохирсон, шуурхай арга хэмжээ авахыг шаардах нь тодорхой. Гарч болох маргаан мэтгэлцээн хэзээ ч таны талд шийдэгдэхгүй өдөр болохыг сануулъя.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Өнгөц дүгнэлт хийх буюу хоорондын харилцаанд хөнгөмсөг хандвал эргэн тойрны хүмүүсийн өмнө нэр хүндээ алдана. Шуугиант үдэшлэг, нийллэгээс зугтаасан нь дээр. Өнөөдөр бусдын нөлөөнд орохоос сэрэмжил. Зүүдээ мана. Аалз зүүдэлбэл өвчин тусах буюу гэр бүл сална хэмээн зөгнөжээ.
Арслан (7/23-8/22)
Зөрчилтэй хоёрдмол өдөр нэг талаас хэт мэдрэмтгий байдал ба сэтгэл санааг тайван байх шаардлага, нөгөө талаас эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандана. Ийм “коктейл" нь гомдомтгой, дүрсхийсэн зантай болгож, нэг бол шууд нүүрэн дээр нь хэлж эсвэл уйлахад хүргэнэ. Нийгэм дэх байр сууриа олны дунд сэвтээхгүйн тулд чухал уулзалт бүү төлөвлө.
Охин (8/23-9/22)
Хүнд бөгөөд аюултай өдөр. Эргэлзээ тээнэгэлзэл, хуурамч зөвлөгөөг бүү дагаарай. Таны шийдмэг бус байдал нь ямар ч үйл ажиллагаа явуулсан бүтэлгүйтүүлэх магадпалтай байна. Эрүүл мэнддээ санаа тавь. Биеийн байдал тавгүйрхэх шинж ажиглагдана. Таагүй мэдээ хүлээн авч, дэлбэртлээ уурлаж ч магадгүй. Эргэн тойрны хүмүүсийн заримтай тогтоосон харилцаагаа эргэн харах хэрэгтэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Худал хуурмаг, дур хүсэл татсан, хорхой хүргэсэн аливаа зүйлээс холхон байхыг хичээгээрэй. Үүнээс сэргийлэхийн тулд гэнэтийн хөдөлгөөнөө нууж, бусдын өдөөн хатгалга, туршилтад тэвчээртэй байж, эр зориг гаргаарай. Өөртөө шүүмжлэлттэй хандан, ойр дотны хүмүүстэйгээ үнэнч шударгаар харьцан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ингэж эс чадваас ажил болон гэр орондоо гарах маргаанд томоохон алимны үүргийг гүйцэтгэж магадгүйг анхаараарай.
Хилэнц (10/23-11/21)
Ямар ч ажил хийхэд таатай өдөр. Гэхдээ та өөрийн хүслээ боломжтойгоо харьцуулан үзэж байж шийдвэрээ гаргаарай. Хөгжилтэй зан, хурц мэргэн үг, авхаалжтай зангийнхаа ачаар та олны анхаарлын төвд орж чадах нь гарцаагүй. Харин та наргиан тоглоомоо хэтрүүлчихвэл шоглоом болж мэднэ. Хэдий тийм ч та үүссэн зөрчлийг амархан арилгаж чадах байх.
Нум (11/22-12/21)
Бүхий л харилцаанд таатай байхыг амлах өдөр. Энэ нь бүтээлч уулзалт хийх, ойр дотны болон хайртай хүмүүстэй харилцах харилцаанд хамаарна. Өнгөрсөн ажлын долоо хоногийн төлөвлөсөн арга хэмжээ болон гэр бүлийн амар амгалан, элбэг дэлбэг байдал яруу төгөлдөр, сэтгэл санаа тогтвортой байна. Хэрвээ энэ бүгд амжилттай хэвээр байвал жилийн эцэст та нийгэмд эзлэх байр суурь болон материаллаг байдлаа өсгөж чадна.
Матар (12/22-1/19)
Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн хамтрагчтай уулзаж ярилцах идэвхтэй амарч хөгжилдөхөд тааламжтай өдөр байх болно. Магадгүй таныг хэн нэгэнтэй шинээр танилцах сонирхолтой уулзалт, учрал хүлээж байж мэднэ. Хайр сэтгэл, янаг амрагийн явдал таныг дахин баярлуулж цэнгээж эхлэх ба энэ өдрөөс эхлэн сэтгэл зүрх тань хайр энэрлээр дүүрэх болно. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, тэр танд юу гэж хэлнэм түүнийг дагаарай.
Хумх (1/20-2/18)
Хууран мэхлэлттэй өдөр. Хүч гаргаж хийсэн ажил тань үр дүнгүй болох, амлалтандаа хамтрагч чинь хүрэхгүй, төлөвлөгөөнд чинь өөрчлөлт орж болзошгүй. Танд муу санадаг хэн нэгнээс эсвэл өөрийн чинь хөнгөн хийсвэр зангаас болж хэрүүл маргаан болох магадлалтай. Сэтгэл хөдлөлөө сайн хяна.
Загас (2/19-3/20)
Хайрлаж дурлах болон бүтээж туурвих хүч чадлаа дайчлан гаргах өдөр. Бүтээж туурвих онгод хийморь нь ажил хэргийг хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүрэх, тэгснээр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Эцсийн дүндээ, энэ өдрийг таагүй байдлуудаас хэсэг хугацаанд чөлөөлөх өдөр гэж үзэж болно. Өнөөдөр, хайртай хүнтэй харилцах харилцаа сайхан, яруу дуурсгалт, мартагдашгүй байх бололтой.