Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 9. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 26. Ангараг гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Шинэ танилтай болох, засаг захиргааны байгууллагад хандахад таатай өдөр. Таны нийтэч зан, өөдрөг үзэл, бүтээл ч чанар тань ямар ч нөхцөл байдлыг сайжруулж чадна. Үдээс өмнө ямар ч асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Учир нь үдээс хойш хүндхэн байх болно гэдийг одод анхааруулж байна. Хамтрагчийн чинь сэтгэл дундуур байдал хувийн амьдралын амжилтыг чинь бүхэлд нь эргэлзээтэй болгоно.
Үхэр (4/20-5/20)
Өнгөрснөө орхих өдөр. Хуучин төлөвлөгөө, ажил, харилцаа бүхний доогуур зураас тавих хэрэгтэй. Шинэ хамтрагчтай хийх уулзалт амжилтгүй байх ч хуучин найз нөхөд, эцэг эх тань үнэтэй зөвлөгөөг өгөх бололтой. Шинээр ирэх мэдээ, болох үйл явдал ажилд тань сайнаар нөлөөлж магадгүй. Шинээр хийх гэрээ хэлэлцээр амжилттай болж мэднэ.
Хамтатгах (5/21-6/21)
Бодит үнэнийг ойлгож мэдэх, шинэ мэдлэг олж авах, нуугдмал хүч чадлаа ашиглах өдөр. Энэ ордныхны оюун ухаан идэвхитэй, тодорхой байж, ажиглалт дээр үндэслэгдэх болно. Та хүсэл мөрөөдөлтэй, гун ухааны үүднээс бодох авъяас чадвартай байхаас гадна танд ойрхон байх хүмүүсийн сэтгэл зүрхийг эмчлэх чадвартай байна. Авъяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх нь эргэн тойрныхон хэр ойлгож, хүндэлж хайрлахаас хамаарна.
Мэлхий (6/22-7/22)
Мэргэжлийн хүрээнд алдаа гаргах ба таагүй явдал гарч мэдэх хүнд өдөр. Шинэ санаа ба саналд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хуурах эсвэл буруу мэдээ авах магадлал их байна. Өнөөдөр өөрийн эрүүл мэңддээ туйлын анхааралтай байх хэрэгтэй. Ходоод орчим өвчин мэдэрч болно. Хүнд хоол идэхээс тэвч. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.
Арслан (7/23-8/22)
Бүх талын харилцаанд таагүй өдөр. Хоолны хордлого болох чанаргүй бүтээгдэхүүнээс харшил авах магадлалтай. Тунг нь хэтрүүлвэл эм ч мөн адил хортой. Дотны хүмүүстэйгээ маргалдана. Их идэх хэрэггүй. Согтууруулах ундааг бага хэрэглэ. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Мөнгө төгрөгийн хувьд орлогын урсгал ирж, ихээхэн хэмжээний орлого орно. Үүний үр дүнд амьдралын сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөдөлмөрлөх болно.
Охин (8/23-9/22)
Тайван өдөр. Зөн билиг, урьдчилан харах билэг тэмдэг дор өнгөрөх өдөр. Дутагдал доголдолтой алдааг зассанаар дотоод эрх чөлөөг олох болно. Өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Түүнчлэн найз нөхөд, итгэлтэй, найдвартай хамтран зүтгэгчдээ найдаж болно. Эрэгтэйчүүдэд гэнэтийн сайхан хүсэмжит романтик уулзалт тохиох магадлал өндөр байна.
Жинлүүр (9/23-10/22)
Сансрын энерги төвлөрсөн хайр дурлалын өдөр. Таны тусламж эргэн тойрны олон хүнд хэрэгтэй байх болно. Хол явах, аялах, зочин хүлээн авах, уулзалтанд таатай өдөр байна. Хэт дуу шуугиантай компаниас холдохыг хичээ. Гэр бүлтэйгээ идэвхтэй амрах, үр хүүхдүүдтэйгээ харьцах нь сэтгэлийн тайтгарлыг авах болно. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр дарга удирдлагын зүгээс шүүмжлэлд өртөж болзошгүй. Мөн үл ойлголцол үүсэн, ажил дээр алдаа гаргаж магадгүй байна. Асуудал бэрхшээл хувийн амьдралд ч гарч ирнэ. Хайртай хүнтэйгээ хэрэлдэж маргалдан улмаар харилцаагаа бүрэн таслахад хүрч магадгүй. Энэ өдөр та ойр дотны хүмүүс, найз нөхдөөс зөвлөгөө, тусламж хүссэн нь дээр.
Нум (11/22-12/21)
Өөрчлөлттэй өдөр Өөрчлөлт, хувьслын өдөр байх бөгөөд энэ нь таны амьдралыг гэнэт эрс өөрчилж мэднэ. Гарах өөрчлөлтөнд бие сэтгэлээ бэлэн байлга. Романтик адал явдалд зориг зурх гаргахаас бүү ай. Та үүнийг хиисний төлөө харамсахгүй байх ба учир нь таны дэргэд итгэж найдаж болох хүн байх болно Энэ бүхний үр дүнд бие болон сэтгэл санааны хувьд нилээдгүй сайжралыг авах болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр илүү их анхаарлыг өөрийн эрүүл мэндэд хандуулаарай. Хоол хүнсний зүйл худалдан авахдаа тоо хэмжээнд нь бус чанар, аюулгүй байдалд нь илүүтэй анхаарахыг од гарагс сануулж байна. Нөөшилсөн, лаазалсан бүтээгдэхүүн, чихэрлэг болон амьтны гаралтай хүнд хоол ундыг хэрэглэхээс татгалзаарай. Таны хувьд хүнсний ногоо, жимс жимсгэнэ илүүтэй хэрэглэх нь хамгаас чухал. Ажил хэргийн хувьд энгийн өдөр байх ба биеийн хүчний ажил эрхлэх болон хэт их ачаалал авч ажиллах хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Магадгүй санхүүгийн алдагдалд орж болно. Энэ нь худалдан авалт, засвартай эсвэл зээлээ төлөхтэй холбоотой байж мэднэ. Битгий март. Авсан амлалтаасаа сүүлийн мөчид татгалзах нь таныг цаашдын ирээдүйд засч болохгүй хохирол авчирна. Оройг сүүлчийн үйл явдалд дүн шинжилгээ хийхэд, уламжлалт эмчилэх арга хэмжээнд зориул. Гэрийн үүргийг хамгийн бага болго. Гэнэтийн хувь заяаны эргэлтэнд бэлэн байхын тулд өөрийн мэдрэмж, бодол ба үйлдэлд дүгнэлт хий.
Загас (2/19-3/20)
Энерги, эрч хүч суларч назгайрах өдөр. Ядаргаа, бухимдал нь уур хорслыг дагуулна. Дотоод сэтгэлдээ сөрөг энергийг хэрхэвч нэвтрүүлж болохгүй. Тиймээс байж болох бүх арга хэмжээг авч бүхнийг хяналтандаа байлгаарай. Хэрвээ та одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол том өөрчлөлт хийхээс айлгүй өөртөө урам зориг өгөх сонголтыг хэний ч тайлбарыг үл анзааран сонгоорой. Та хэдий чинээ зөв, зоригтой хөдлөж чадна төдий чинээ амжилт хурдан наашлах болно.