Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” 9 боть номын нээлт болно
Нийгэм

“Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” 9 боть номын нээлт болно

Урлаг Урлаг21/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1351240031ТОР8418443232015-09-21-08-19[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүллээ.
Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн юм.

Мөн тус хүрээлэнгээс Хубилай сэцэн хаан, Монголын эзэнт гүрний түүхийн асуудлаар монгол судлаачид, өрнө, дорнын нэрт эрдэмтдийн бүтээлийг цуврал 9 боть болгон хэвлүүлж байна. Үүнд: Ш.Нацагдорж “Хубилай сэцэн хаан” -I, “Монголын Юань улс” -II, Ч.Далай “Монголын түүх” (1260-1388) -III, А.Пунсаг “Тэнгэрийн Их Юань усын түүхэн тэмдэглэл” -IV, Д.Төмөртогоо “Хубилай хааны зарлигууд” -V, Моррис Россаби “Хубилай хаан, түүний амьдрал, цаг үе” -VI, Михал Биран “Чингис хаан” -VII, Сүгияма Масааки “Монголын эзэнт гүрний мандал буурал” -VIII, Ж.Бойль “Дэлхийн Монгол гүрэн” –IX зэрэг болно.

Хубилай хааны 800 жилийн ойд зориулан хэвлүүлж буй эдгээр бүтээлүүдийн нээлт 2015 оны 9 дүгээр сарын 20-ны Ням гарагийн 14.00 цагт Интер ном дэлгүүрт болох тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.

Холбогдох утас: 99881895, 99045949

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.