Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хорт хавдартай гэх Ш.Оюундалай охинд амьдрах итгэл нэмэгджээ
Сонгодог уран зохиол

Хорт хавдартай гэх Ш.Оюундалай охинд амьдрах итгэл нэмэгджээ

Урлаг Урлаг21/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12050922_997263456961462_1803406841_o-600x3383497629302015-09-21-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ясны хорт хавдартай гэх 23-хан настай Ш.Оюундалай охины талаарх нийтлэл мэдээллийг өмнө нь хүргэж байсан.

Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ

Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/ дэлгэрэнгүй үзнэ үү?

12050922_997263456961462_1803406841_o4-хэн настай хүүгийнхээ төлөө амьдармаар байна гэж уйлж суугаа энэ бүсгүйд туслах санаачилгыг Монголын сайтын холбооноос эхлүүлж, Монголчууд буухиалан дэмжсээр байна.

Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн сайн үйлсийн аянд нийтдээ 50 гаруй хүн нэгдэж их бага гэлтгүй сэтгэлийн өглөгөө хайрлаж, өнөөдөр Ш.Оюундалай охины дансанд 500 орчим мянган төгрөг цуглажээ.

555555555555555777777777777777777Хэдхэн хоногийн өмнө өвчиндөө шаналсан ч хөлөө чирээд, хүүгээ дагуулаад, ээждээ хөтлүүлээд ирж байсан охин өнөөдөр аавтайгаа нүүрэнд нь инээмсэглэл, урам зориг орчихсон Хаан банкны хандивын дансны хуулгаа аваад ажил дээр ирлээ.

Ясны хавдартай хэдий ч Солонгост цөмийн энергийн төв эмнэлэгт 90-100 орчим сая төгрөгөөр хагалгаа, эмчилгээ хийлгэх найдвар байгаа учраас Ш.Оюундалай охинд, аав, ээжид нь итгэлийн гэрэл ассан нь энэ.

11840234_997263473628127_2144093630_oЭнэ үеэр охины аав Л.Шинэдэлгэр “Ах нь 4 охинтой. Ш.Оюундалай маань 3 дахь охин нь. Хамгийн бага нь одоо 9 дүгээр анги. Би уул нь жолооч мэргэжилтэй. Автобус нэг компанид 7 жил, Олон овоотын уурхайд 3 жил ажилласан. Одоо ч гэр бүлийнхээ хүнийг дагаад оёдолчин болж байна. Шулуун оёог давгүй хийчихнэ шүү. Олны хүч дэм үнэхээр сайхан юм. Ард түмнийхээ тус дэмээр эрүүл саруул болчихвол тустай юм даа. 4 настай хүүтэй юм чинь хамт байвал их сайн байна. Охин маань анх тэргэнцэртэй Хавдар дээр очиж байлаа шүү дээ. Бид 2-ыг андахгүй яваад оронгуут өнөөх аав охин 2 ирж байна гээд их сайхан сэтгэлээр тэр эмнэлэг тусалсан. Хавдар судлалын Энхтуяа эмч, мөн хими, туяа эмчилгээний хамт олонд маш их баярлалаа гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Гэвч охины эмчилгээний зардал бүрдэх болоогүй байна. 90-100 сая төгрөгтэй болж байж Ш.Оюундалай охин Солонгос улс руу явна. Гэвч сайхан сэтгэлт Монголчууд туслаад эхэлсэн болохоор түүний харцанд амьдрах итгэл нэмэгджээ. Одооноос чадахаараа фэйсбүүк хаягаа идэвхитэй хөтөлж, сэтгэлээрээ туслаж байгаа хүмүүст фэйсбүүкээрээ ч хамаагүй баярласнаа илэрхийлж байх болно гэсээр даруухан инээмсэглэх Ш.Оюундалай охинд чадахаараа тусалцгаая.

Хандивын данс:
ХААН БАНК: 5071272294
ТӨРИЙН БАНК: 103600495728
ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

Дашрамд түүний фэйсбүүк хаяг нь Оюундалай Шинэдэлгэр бөгөөд та бүхэнд охинд амьдрах итгэл хайрлахыг уриалж байна.

Байгууллага, хамт олноороо мөнгөн тусламж, сайн үйлсийн аян өрнүүлэх, хамтран ажиллахыг хүсвэл Монголын сайтын холбооны /88084523/ дугаарын утсанд хандана уу?

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

Монголын сайтын холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.