Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 9. Ангараг гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 17 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байх нь ээ. Алдагдал хүлээх буюу зарлага нь орлогоосоо давах магадлал өндөр байна. Найдвар тавьж байсан ажил хэргүүд үр дүнгүй, ашиггүй болж болзошгүй. Гэнэтийн урьдчилан тооцоолоогүй зардлууд гэр бүлийн төсөвт муугаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Эерэг болон сөрөг өөрчлөлтүүд хувийн харилцаанд гарч болзошгүй байна. Зүүд зөнтэй байх болно. Биелэхийг нь хүлээх хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Тааламжгүй өдөр. Гариг ертөнцийн байрлал нь таны ажил үйлст сөрөг нөлөөг үзүүлнэ. Та муу санаатны далд явуулгын хохирогч болох магадлал их байна. Танай гэр бүлийн төсөвт урьдчилж хараагүй, гэнэтийн зардал бий болно. Үдээс хойш хөнгөн гуниглах бололтой. Гуниг зовлондоо төвлөрөхгүй байхыг хичээ, тэгэж эс чадвал ойр дотны хүнтэй харилцах харьцааг төвөгтэй байдалд оруулах болно. Ихэнх цагаа ном уншиж өнгөрөөхийг хичээ. Хэрэв таныг гэнэтийн болзоонд уривал соёлтойгоор ганцхан энэ өдөр л татгалз.
Хамтатгах (5/21-6/21)
Шүүмжлэлтэй өдөр. Санхүүгийн алдагдал эсвэл гэнэтийн таагүй хүндрэл, ялангуяа шинэ төлөвлөгөөнд эрсдэлтэй алхам хийвэл дээрх үр дүнг хүртэх болно. Орой гэр ахуйн зүйлээс болоод хэрүүл болж болзошгүй. Таны зүрх сэтгэл маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос эхлэн хайр дурлалын асуудлаа эн тэргүүнд тавьж асуудалд нухацтай хандахыг хичээх хэрэгтэй. Ингэж чадваас таны ирээдүй гэрэл гэгээтэй болсон мэт санагдаж аливааг өөдрөгөөр харах болно.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Таны сандарсан байдал, өөртөө итгэлгүй байдал нь үдээс өмнөх сөрөг хандлагын эх үндэс болно. Өөрийн сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, бусдын нөлөөний эсрэг зогсохыг хүсэхгүй байх байдал тань асуудал үүсгэхийг анхаараарай. Атаархагчид, дайснууд гүжир гүтгэлгэд бүү автаарай. Өөрийн саруул ухаан, зөн билэгтээ итгэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болохоор нууж, танд сайн сайхныг хүсэгч хүмүүсийг өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээгээрэй. Сайхан зүүд зүүдлэх ба биелэх магадлалтай.
Арслан (7/23-8/22)
Цагийг таатай өнгөрүүлэхийг хүссэн ч ажил хэрэг таныг зовооно. Таны зохион байгуулах чадвар өндөр байна. Ноёрхуу зангаасаа болж дотнынхонтойгоо муудалцах магадлалтай. Аливаад хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Онц чухал ажил хэргийг долоо хоногийн дунд хэр хүртэл хойшлуулаарай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой өдөр.
Охин (8/23-9/22)
Ямар ч ажилд анхаарал, болгоомжтой бай. Эзэрхэг байдлыг багасгаж, хамт олны үйл ажиллагаанд тэргүүлэхгүйг хичээх хэрэгтэй. Урьдын адил эрүүл мэндэд аюул байна. Олон улс цугласан газар байх, согтууруулах ундааг хэтрүүлэхээс зайлсхий. Магадгүй шинэ танил эсвэл мартагдсан хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх болно. Өдрийн хоёр дахь хагаст магадгүй гэнэтийн маргаан болон гэхдээ таны талд шийдэгдэхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдрийн уриа бол хөдөлмөрлөх, энэрэнгүй байх. Энэ өдөр амжилттайгаа хамт байх болно. Санхүүгийн асуудал дээрдэнэ. Бэлэг эсвэл амжилттай худалдан авалт хийнэ. Магадгүй илүү ашигтай ажлын санал ирнэ. Романтик болзоо эсвэл таалагдаж байсан хүнтэйгээ уулзах болно. Танаас амлалтыг нэхэх болно. Гэхдээ та гэрлэхэд бэлэн бус бол амлалт өгөөд хэрэггүй. Хайр дурлалын асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Таны давуу талыг эсрэг хүйсний хүмүүс өндрөөр үнэлнэ. Ганц бие хүмүүсийн хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Үр хүүхдүүд, төрөл садны асуудалд онцгой анхаарал тавих шаардлага үүсэх байх. Эрчүүд өнөөдөр мэргэжлийн салбарт хэт их идэвх зүтгэл гаргах хэрэггүй, тэдний санаачилгыг дэмжихгүй бололтой.
Нум (11/22-12/21)
Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр эхлүүлсэн бүх ажил төрөл амжилттай болж өнгөрнө. Илүү давуу байх гэсэн чиг хандлага өнөөдөр давамгайлж байна. Энэ нь танд урам, эрч хүчтэйгээр оюун санааны бүтээл нээж олохыг санал болгохоос гадна хүн болгон ярьж, өөрсдөөрөө баярлах гайхалтай нийгмийн үйл ажиллагааг зөгнөн харуулна. Толгой эргүүлсэн амжилтууд өөрөө өөрийгөө хуурахад хүргэдэг гэдгийг ямагт санагтун.
Матар (12/22-1/19)
Урьд өдрийн ажлын ачаалал хэвээр оршин байх бололтой. Санаачилгатай шургуу байж өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалах аргыг эрж хайх хэрэгтэй. Таны өмнө гарч ирэх боломжууд хүнд байдлаас цэвэрхэн мултрах бололцоог гаргаж өгнө. Гэр оронд тохижилтын ажил хийх, тухайлбал тавилга авах, их засвар хийх зэрэгт тохиромжтой өдөр. Эмэгтэйчүүд удаан хугацааны туршид бодож хайж байсан хүнтэйгээ танилцах магдлалтай. Зүүд зөнтэй байх болно.
Хумх (1/20-2/18)
Аюултай өдөр. Зэрэглээт байдал ба манангийн буюу муу хүчний зугаалах өдөр. Энэ өдөр худалдан авалтанд туйлын таагүй байна. Гэвч та том худалдан авалтыг төлөвлөж байвал бодох хэрэгтэй. Үүнгүйгээр одоо болж байгаа юм чинь үүнд бүх мөнгөө үрэх хэрэгтэй эсэхийг бодож үз. Цаг хугацааны дараа одоо хүсэж байгаа зүйлээ авч болно. Гэвч одоохондоо хүлээ.
Загас (2/19-3/20)
Бүтээж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх идэвхи зүтгэл өсөн нэмэгдэх өдөр. Танд их зүйлийг бүтээж, ажиллах, эрч хүч болон идэвхи чармайлтаа өсгөн нэмэгдүүлэх хүсэл өөрийн эрхгүй дээд зэргээр төрөх болно. Амьдралын идэвхитэй үйл ажиллагааны чухам аль зүг чиглэлд хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргахыг тодруулан тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ та одоо хийж байгаа зүйлдээ бодитоор хандаж чадвал асуудалд орохгүй байж чадна.