Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 10. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн барилдлага Идэр.Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аливаа ажил хэрэгт бүтэмж муутай өдөр. Уулзалт ярилцлагууд таагүй байдлыг дагуулах ба итгэл найдвар урам хугаралтаар төгсөх магадлалтай. Энэ өдрийн муу үр дүнг сэтгэл зүрхэндээ хямарч хүлээж авсны хэрэггүй. Сэтгэлийн хөнгөн хямралд орж болзошгүй. Ухаан санаагаа тогтвортой байлгаж, өөрийгөө шүүмжлэх гэсний хэрэггүй. Тэртэй тэргүй юуг ч үл өөрчилж чадна хэмээн одод зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл сэргээх өдөр. Өнөөдөр улсын байгууллагад алба хашдаг хониныхонд шинэ албан тушаалыг санал болгох магадлалтай. Амьдралд тань удахгүй чухал өөрчлөлтүүд гарах учраас бодож эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Таны сэтгэлийн зовиур болон нууцхан айдас түгшүүр тань ямар ч үндэс шалтгаангүй тул зөвхөн урагшаа зоригтой яв. Өөрийн анхаарлаа дотоод итгэл үнэмшил рүүгээ чиглүүл. Таны оюун санааны болон бүтээлч ертөнц таныг шинэ үйл ажиллагаа, төсөл төлөвлөгөөнд дуудаж байна. Ямар нэгэн буруу зүйл хийхгүй байхын тулд гэр бүлээрээ халуун дотно яриа өрнүүл.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч сэтгэлгээтэй энэ ордныхны хувьд таатай өдөр байна. Энэ өдрийн уриа нь сэтгэл хангалуун, оюун санаа тэнцвэртэй байх болно. Өдрийн хагаст хэн нэгний хорон муу санаанаас болж стресст орж болзошгүй байна. Од гараг хамгийн ойр дотны хүндээ уйтгар гуниг, баяр баясгалангаа хуваалцахыг зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Арилжаа наймаанаас өнөөдөр ашиг орлого орж ирнэ. Таны өмнө шинэ ажил, шинэ боломж бололцоо нээгдэнэ. Гэхдээ сайхан санал бүхэн биелдэггүйг санаж болгоомжтой хүлээн аваарай. Хуурамч мэдээлэл, аль эсвэл хууран мэхлэлт ч байж болзошгүй. Үдээс хойш ажил хэрэгт алдаа гарч хүндрэл үүсэхийг од гарагс сануулж байна. Шинэ санал төсөлд онцгой болгоомжтой хандаарай. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсэх хандпагатай. Хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж хэтрүүлж идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Шинэ ажил эхлэхэд таатай. Ирээдүйн төлөвлөгөөг авч хэлэлцэх, түүний амьдралд биеллээ олох эхлэлийг тавихад сайн цаг үе. Тусгаар тогтносон байдал, бодлоо нууж чадах чадвар таны амжилтын үндэс. Орон сууцны талбайгаа томсгох боломж гарна. Хүүхэдтэйгээ харьцахад тохиромжтой цаг. Орон сууцны нөхцөлөө сайжруулах боломжийг бүү алд. Хамаатнуудтайгаа тасарсан харьцаагаа сэргээ. Хуучны андаа эрж ол.
Охин (8/23-9/22)
Мэргэжлийн хүрээнд алдаа, азгүйтэл гарч болно. Юу ч болсон алдсан алдаагаа засахыг хичээ. Ямарваа нэгэн оролдлого үр дүнгүй байх магадлал өндөр. Оддын таагүй байрлал нь худалдааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүссэн орлогыг авчрахгүй. Хувийн амьдрал янз бүрийн алдаа, маргаан зөрчилдөөн, хайр сэтгэлд урам хугарах, хардлага, гомдол илэрч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Шашин шүтлэгтэй өдөр. Асуудлуудыг нэгтгэх чадварт анхаарах өдөр. Магадгүй та ойрын хугацаанд болох зүйлийг зөв таамаглах болно. Таны найз нөхдөд тулгараад байгаа асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх болно. Өөрийн ажил болон гэртээ шүтэж явдаг зүйлийнхээ зургийг байрлуулснаар таны хувьд аз түших магадлал өндөртэй байна. Таны зүүд зөн совинтой байна.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг өдөр. Цэвэр ариун ёс суртахуун, оюуны бясалгал, эргэлзээг даван туулах гэсэн уриаг өнөөдөр мөрд. Ажилдаа амиа тавьдаг таны зан чанар, хичээл зүтгэл энэ өдөр үр шимээ өгнө. Бүтээлч чадвар, эрч хүч нэмэгдэн, та өөрийгөө зөв илэрхийлж чадна. Хайр сэтгэлийн тал дээр жаахан хүндрэл гарах байх. Эрх чөлөөтэй байхыг хүссэн хүмүүс илүү дутуу үг хэлснээр амрагуудын хооронд зөрчил үүсэх төлөвтэй байна.
Нум (11/22-12/21)
Ажил төрөл, амьдарч буй газар орноо солиход таатай өдөр. Таны хийхээр төлөвлөсөн ажил итгэл төрүүлэхүйц, ирээдүйтэй байх болно. Та өөрийн үйл хэрэгт итгэлтэй хамтрагчаа татан оруулж, мэдрэмжээ даван туулж ажил хэрэгтээ сэтгэл шулуудан орох болно. Гэвч эдгээр төлөвлөгөө нь ажлын бэлтгэл байдал, чиглэсэн зорилгодоо тэмүүлж байгаагаас хамаарч биелэлээ олох болохыг санаж ажиллаарай. Хувийн амьдрал тогтвортой, найдвартай байна. Гэхдээ амьдралын явцад дасал болсон гэр бүлийн халамж хайраа умартаж болохгүйг сануулж байна.
Матар (12/22-1/19)
Гэнэтийн маргаан мэтгэлцээнд татагдан орж хурц асуудлуудыг шийдэх шаардлага тулгарч мэдэх өдөр. Урлаг соёл, уран бүтээлийн салбарт ажилладаг хүмүүс өөрийн авъяас билгээрээ гэрэлтэн онцгойрч олны анхаарлын төвд байх болно. Аялал жуулчлал, албан томилолтоор явахад таатай байна. Очиж үзээгүй шинэ газар, орон нутгаар явж шинэ хүмүүстэй танилцах нь тааламжтай байж тодорхой хэмжээний ашиг орлого, амжилтыг дагуулах болно. Бие тавгүйрхэх магадлалтай байгаа тул эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Хумх (1/20-2/18)
Хувь заяа нь дахиад таныг ивээж, бас одод нь олон сайхан зүйлийг амлажээ. Ойрын хүнтэйгээ байх харилцаа нийлэмжтэй ба итгэлтэй байна. Та сэргэлэн мэт байгаагаа мэдэрнэ. Гэвч сэтгэл санааны байдал нь найз нөхөдтэйгээ, эсвэл хамаатан садантайгаа үл ойлголцосноос болж муудаж мэднэ. Хэрвээ та спортоор хичээллэхийг хүсвэл, эсвэл биеийн ачааллыг авахад хүрвэл болгоомжлолыг сахихыг сануулж байна.
Загас (2/19-3/20)
Өнгөрсөн үеүүдэд бий болж цугларсан сөрөг байдлуудаас чөлөөлөгдөх болон муу дадал зуршлаасаа салж, түүнийг уг үндсээр нь таслах өдөр. Энэ бүхний үр дүнд сэтгэл санаа ер бусын сайхнаар хөнгөрч тайвшрах болно. Залуу хүмүүсийн хувьд уулзаж учрах, болзоонд явах, шинээр хэн нэгэнтэй танилцах, сүй тавьж ураг барилцахад тохиромжтой сайн байна. Харин том хэмжээний үнэ цэнэтэй худалдан авалт хийхгүй байх нь дээр бөгөөд тэд эцэстээ хэнд ч юунд ч хэрэгцээгүй, амьдралд ашиглагдахгүй зүйл болж хувирна.