Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхэлдэйн театрын энэ намрын үзвэр “Мял Богдын намтар” жүжгээр эхэлнэ
Уртын дуу

Хүүхэлдэйн театрын энэ намрын үзвэр “Мял Богдын намтар” жүжгээр эхэлнэ

Урлаг Урлаг14/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tn9672811942015-10-14-15-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм.

   Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.

   Уг жүжгийг 10-р сарын 15-18-ыг дуустал өдөр бүр 1700 цагт, 10-р сарын 21-25-ыг дуустал 1900 цагаас тус тус тоглоно. үргэлжлүүлэн үзэгчиддээ хүргэнэ.
“Мял Богдын намтар” зохиолыг СГЗ Цоодолын Хулан цомнол болгон бичиж, тус театрын найруулагч СТА М.Ариунтуяа найруулж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, СТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон Хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид оролцож тайзнаа амилуулан үзэгч түмний хүртээл болгож байна.

Харилцах утас: 321669, 95951669. 96981669

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.