Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нэг сургуулийн 17 охид зэрэг жирэмсэн болжээ
Нийгэм

Нэг сургуулийн 17 охид зэрэг жирэмсэн болжээ

Урлаг Урлаг23/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f2c5853e282c1e3foriginal8239812232015-10-23-12-17[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Массачусетс мужын “Gloucester” дунд сургуулийн насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) арван долоон охин зэрэг жирэмсэн болсон нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Тэдний энэ солиотой үйлдлээр кино хүртэл хийсэн бөгөөд өсвөр насныхны бэлгийн замбараагүй байдал олширч байгаагийн тод жишээ юм.

Энэ үйл явдал 2008 онд болсон байна. Тухайн үед сургуулийн эмч байсан Joseph Sullivan-ийн хэлж буйгаар: “15, 16-хан настай жаахан охид жирэмсний тест надаас авах болсон. Тэр үед би нийт  150-аад тест охидод өгсөн санагдаж байна. Зарим нь ахин дахин ирж жирэмсэн эсэхээ шалгуулах нь ихэссэн” гэжээ.

2008 оны 3 дугаар сарын байдлаар сургуулийн 10 охин албан ёсоор жирэмсэн болсон байсан бөгөөд бүгд төрөхөөр шийдсэн байв. Америкт хүчээр абортонд оруулах хориотой учраас тэдний эцэг эх нь дургүйцлээ илэрхийлсэн ч нэмэргүй байжээ.

Яагаад ийм зүйл хийсэн шалтгаан нь үнэхээр итгэмээргүй санагдаж мэднэ. Нэг найз нь жирэмсэн болоход бусад охид найзыгаа ганцаардуулахгүй, сургуулиас нь хөөлгөхгүйн тулд бүгд жирэмслэхээр шийдсэн гэнэ. Зарим нь нэг эцгээс хүүхдүүдтэй болсон бол хөвгүүдэд мөнгө төлж унтсан охид ч бас байх ажээ.

Охидын амьдралаас сэдэвлэсэн “17 girls” нэртэй кино Францад 2011 онд нээлтээ хийсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэдгээр охид тухайн үед мөрөөдөж байсан шиг бүгд хүүхдүүдтэй болоод жаргалтай амьдарч тусдаа гарна гэсэн нь бүтэлгүйтэн хоорондоо ч цөөхөн уулзах болсон гэнэ.

Эх сурвалж: Unen.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.