Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Фэйсбүүк”-ийн тэргүүн, тэргүүн хатагтай нар сургууль нээнэ
Нийгэм

“Фэйсбүүк”-ийн тэргүүн, тэргүүн хатагтай нар сургууль нээнэ

Урлаг Урлаг26/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151023121850-zuckerbergs-school-paloalto-780x439-600x3389098952042015-10-26-14-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

151023121850-zuckerbergs-school-paloalto-780x439Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, эхнэр Присцилла Чаны хамтаар ирэх оны наймдугаар сард сургууль нээнэ. Калифорн мужийн Зүүн Пало Алтод нээгдэх тус хувийн, ашгийн бус байгууллагын зорилго нь “Хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хамтад нь хүргэдэг шинэ төрлийн сургууль” гэж Зукерберг тодотгожээ. Фэйсбүүкийн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар өдгөө Donor Advised нэртэй сан удирддаг. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах “Бага сургууль” нь орлого багатай гэр бүлийн хүүхдүүдэд түлхүү чиглэх бөгөөд элсэлт нь үнэгүй байх аж.

Үүгээр зогсохгүй зарим онцгой тохиолдолд хүүхдүүдийг эхээс төрөхөөс нь өмнө элсүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхдийг төрөхөөс өмнө ээжийг нь жирэмсний хяналтад авах юм байна. Цаашлаад хүүхдийг төрөхөөс төгсөх хүртэл нь боловсрол олгож эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн болон амны хөндийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сурагчдын гэр бүлийнхэн ч авах боломжтой.

Зукерберг “Эрүүл мэнд, боловсрол хоёр уялдаа холбоотой. Хүүхэд эрүүл биш бол сурахдаа тааруу байна. Манай улсад багш сурагчдын эрүүл мэндийн байдал доройтсоноос үүдэн өдөр бүр асуудал тулгарч байна” гэж өөрийн Фэйсбүүктээ бичжээ.

Түүний гэргий Чан хүүхдийн эмч мэргэжилтэй, өмнө нь дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээл зааж байсан туршлагатай хүн юм. Тэрээр ирэх жилээс үйл ажиллагаа нь эхлэх сургуулийнхаа төсөл дээр жил гаруй ажиллаж байгаа бөгөөд дөрвөн настнуудыг өглөөнөөс орой хүртэл сургуульд хамруулж, мөн нялх болон хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тус сургууль нь цаашид жил бүр элсэлт авч, шинэ анги нэмэх байдлаар ажиллана.

Эх сурвалж: www.hiub.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.