Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ромео Жульетта” жүжиг шинэ тавилтаар дахин амилна
Нийгэм

“Ромео Жульетта” жүжиг шинэ тавилтаар дахин амилна

Урлаг Урлаг28/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
romeo_juletta_suulchiin_poster1971563112015-10-28-14-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта”. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавих гэж байна.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байна.

Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар  “Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрэх болно.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байна. Дэлхий дахинаа олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УДЭТ-ийн уран бүтээлч нийт хамт олон илэрхийлж байна.

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.