Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 21. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 4 ногоон мэнгэтэй, хар морь өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Харилцан ойлголцолд хүрэхгүй, зөрчилдөөнтэй байх өдөр. Өнөөдөр бизнес болон хамтын ажилгаанд тань онцгой ач холбогдол гарна. Та бусдын үгийг авахгүй зөрүүдлэж, харин эргэн тойрныхон чинь буулт хийх санаагүй байна. Бүхнээс илүүтэй, ажил хэргийн харилцаанд төвийг сахисан байр сууринаас хандах нь зүйтэй бөгөөд энэ нь удахгүй танд үр дүнгээ авчирах болно. Мөнгө санхүүгийн салбарт алдагдал гарах магадлалтай байгаа тул өөрийн зардал болон хөрөнгө оруулалтаа хянах нь илүү чухал байх болно.
Үхэр (4/20-5/20)
Тэвчээртэй байх өдөр. Гадны хүмүүстэй, тухайлбал ажил дээр хамтрагчтайгаа аль эсвэл айл хөрштэйгөө ширүүн маргааныг үүсгэх бололтой. Урьд өмнө нь гаргаж байгаагүйгээр тийм их тэсвэр тэвчээрийг гаргаж биеэ барих нь хамгаас чухал байна. Од гаригсын таагүй нийцэл нь янз бүрийн таагүй байдлыг дагуулах тул ямар ч тохиолдолд энэ цаг мөчид том хэмжээний хөрөнгө оруулалт, аль эсвэл том хэмжээний худалдан авалтыг хийхгүй байхыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр та мэргэжлийн үйл ажиллагааны салбарт гойд амжилт олно гэж одод амлаж байна. Цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх нь байна. Гэхдээ найдаж байсан шинэ түншдээ урам хугарах бололтой. Хайр сэтгэлийн харилцаа санаанд оромгүй байдлаар тасарч, та хууран мэхлэлттэй нүүр тулгарна. Ер нь та амрагийн харьцаанд одгүй байх нь.
Мэлхий (6/22-7/22)
Найз нөхөдтөйгөө харьцахад сайхан өдөр. Эрүүл агаарт их цаг өнгөрөөхийг хичээ. Хүүхдүүддээ анхаар, тэд нарт таны зөвлөгөө шаардагдах асуудал үүссэн байна. Үр тогтох, эмчилгээнд сайн өдөр. Модыг тайрч болохгүй. Ходоод гэдэсний үрэвсэлээр өвдөх магадлал өндөр байна. Иймээс эртнээс биеэ бодож байхыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Амжилтанд хүрэх таны зам саад бартаатай боловч элдэв хүндрэл саадыг туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж байна. Ертөнц дээр бүх зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд тань захирагдана. Бусдад болон өөртөө үл итгэх байдал гаргахгүй байхыг хичээ. Найз нөхөдтэйгээ уулзахад тийм ч их муу биш шүү.
Охин (8/23-9/22)
Ачаалал өсөн нэмэгдэх, шүүмжлэлттэй өдөр. Үүнтэй холбоотойгоор золгүй явдал тохиох, аваар осол гарах, биеийн байдал муудаж мэднэ. Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амирлангуй байдлыг харагдуулах хэрэгтэй. Оронд орохын өмнө цэвэр агаарт зугаалж, усан эмчилгээ хийх нь ач тустай.
Жинлүүр (9/23-10/22)
Гүжир гүтгэлэг, үл ойлголцол, санал зөрөлдөөн, осол гэмтэл өвчин авч болох муу өдөр. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, сэжиг бүхий хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй. Аюултай гэмтэл бэртлийг бүр ярилтгүй. Ялимгүй жижиг бэртэл, зүсэгдэлт ч удаан хугацаанд эдгэрэхгүй байж мэднэ. Иймд өөрийгөө хамгаалж, сонор сэрэмжтэй явах нь өлзийтэй. Хэрвээ таныг хэн нэгэн зочноор уривал эелдгээр татгалзах, аль эсвэл өөр өдөрт шилжүүлэхийг хүсэх нь зүйтэй.
Хилэнц (10/23-11/21)
Амьдралын энерги, эрч хүч улам нэмэгдсээр байна. Зөн совин, бүтээлч чадвар, секс байдал тань бусдыг гайхашруулна. Хүрээлэн буй ертөнц таны мөн чанарыг улам тодотгож өгнө. Сэтгэл санааны байдал тогтвортой байх тул өдрийн таагүй чиг хандлагыг эсрэгээр нь өөрчлөх боломжтой. Уран бүтээл туурвихад онцгой сайн, гэхдээ та өөрийн сул талаа өөгшүүлэн залхуурвал өдрийг дэмий өнгөрөөж магадгүй.
Нум (11/22-12/21)
Таагүй өдөр. Зорьсноо хийж гүйцэлдүүлэхэд хэцүү хүнд байх болно. Азаа турших санаатай байгаа бол гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Өөрийн хүсэл мөрөөдөл, таныг онцгой болгодог өдөр тутмын жижиг зүйлдээ анхаарлаа хандуул. Байгаа байдал чиг хандлагаа тодорхойл. Сөрөг байдлаар өөрийгөө бүү цэнэглэ. Үгүй бол энэ нь таны муу зуршлаа өөрчлөх гэсэн чармайлт, хичээл зүтгэлийг чинь үгүй хийж мэднэ. Мягмар гаригаас эхлэн идэвхийлэн ажиллахыг зөвлөж байна. Таны нууцлагдмал, хүйтэн хөндий байдал ойр дотны хүнтэй харилцах харилцаанд хүндрэлийг үүсгэнэ.
Матар (12/22-1/19)
Долоо хоногийн эхнээс та эрч хүч энерги өөдрөг үзлээр дүүрэн байх болно. Гэвч энэ бүхэн таны өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд хангалттай бус байх нь ээ. Үйл явцад үнэн зөв дүгнэлт өгч тохирсон үйл хөдлөл хийхэд хэцүү байх бололтой. Мөн түүнчлэн атаархагчид болон далдуур явуулга хийгчид ихээхэн саад бэрхшээлийг учруулах бололтой. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө авталгүй эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Санхүүгийн асуудлууд хойшилно. Мөнгөтэй холбоотой асуудлууд нааштайгаар шийдэгднэ. Удирдлага танд таатай байна. Бүр ашигтай ажил санал болгох нь. Зоригтой саналыг ав. Учир нь тэр багагүй ажил танд даалгах бололтой. Энэ өдөр таны ажил хэргийн ба хувийн болзоо хүлээж байна. Үүнийг алдалгүй өөрт ашигтайгаар шийдвэрлэхийг хичээ.
Загас (2/19-3/20)
Аюултай өдөр. Өдрийн эхний хагаст архаг хууч өвчин хүндрэх, осол гэмтэлд өртөх, золгүй явдал учирч болох магадлалтай. Аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг сахиж мөрдсөнөөр таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Эелдэг зөөлөн, ухаалаг байж маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зугатан гарах хэрэгтэй.