Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дижитал [Xаку соло] – Намайг үзэн яд – Namaig uzen yad – Digital
Дуу хөгжим

Дижитал [Xаку соло] – Намайг үзэн яд – Namaig uzen yad – Digital

Урлаг Урлаг30/05/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хорин жилийн өмнө чи хорих ангид биш хүүхдийн хоёрт төрснөө жиш
Найз нөхдөө бүү зана хөөрхөн жаахан хүүхэд байснаа сана
Чиний хийсэн новшийн хэрэг эцэс сүүлд нь чамд бузрын бэлэг
Арван хэдэн жилийн өмнө хоёрхон настай бяцхан хүүхэд
Хөлд орон алхаж сурах хорвоог танин
Аав ээжийн хайранд өссөөр арван найман жилийн нүүрийг үзлээ
Одоо тэр эрийн цээнд хүрлээ
Нэгэн өдөр найз нөхдийн хамт дээрэм хийлээ
Түүгээр тэр анхны гэмт хэргээ үйлдлээ
Азаар анхны хэрэг баригдсангүй ээж аав чинь мэдсэнгүй
Хэдэн хоногийн дараа түүний эцэг хорвоог орхилоо
Тэр хүү хагас өнчин хоцорлоо үүнийг тэр даанч мэдсэнгүй
Ийм юм болно гэдгийг бурхан түүнд хэлсэнгүй
Ингээд хөөрхий хүү нүдээр дүүрэн нулимстай
Эцгийн булшин дээр эцэг өргөлөө

Дахилт:

Хараал эдсэн энэ муу амьдрал тун чиг хог
Намайг үзэн яд энэ бол новш
Амьдрал гэдэг хэцүү хүн бүхний жаргал зовлон тэнцүү байдгаас
хойно одоо яая гэхэв
Хамгаас хайртай хүнээ алдсан түүний ээж маш их гашуудсан
Үүнийг харсан тэр хүүгийн сэтгэл хутгаар зүсэх шиг болох юм
Дээр нь бас эцгийгээ маш их санах юм тэр
Чамдаа гээд хэлэх хайртай найз охин үгүй
Аавдаа гээд загнуулах хайртай эцэг үгүй түүнд
Ийм болохоор түүний бие сэтгэл яаж тэвчихэв дээ
Ингээд гэр орноо орхиод явах нь тэр дээ
Одоо тэр яахаас ч буцахгүй хэзээ ч цуцахгүй болсон гэдгийг хэн ч мэдэхгүй
Эхний ээлжинд жижиг сажиг юмаар амиа зогооно
Нээх удахгүй буруу гарын буруу ажлыг хүснэ
Тэглээ гээд шийргэнэнэ гэж ёстой үгүй болохоор тэр жинхэнэ инээнэ

Дахилт:

Амьдрал хэдий сайхан ч гэсэн ч түүний хувьд бүрхэг тал нь илүүтэй
Тэр бол худлаа шаасан зиндаа заасан новш биш
Хийдэг зүйл зөвхөн солгой гараар мөнгийг олох юм
Хараал эдсэн энэ муу амьдрал үнэхээр зовлонтой ч жаргалтай
Харин цагдаа бүхэн түүнийг шиншилж байгаа нь жаахан хяслантай
Хүсэвч хясна гэгчээр үйлдэл дээрээ баригдлаа
Ингээд хөөрхий чөтгөр авсан шүүгчийн өмнө зогсох нь тэр
Ялын портукол уншуулж байхдаа
Шаналж зовсон ээжийнхээ уйлахыг харан
Түүний нүднээс өөрийн эрхгүй дусал дусал нулимс бөмбөрөн унана
Шүүгчийн алх тас хийн бууж хорин жилийн ялын тогтоол сонслоо
Хамаг бүхнээ ардаа орхиж аавын хаалга татлаа
Өнгөрсөн амьдрал бүхэн нь түүний нүдний өмнө зурайлаа
Энэ бүхэн түүний хувь тавилан байсан юм уу
Намайг үзэн яд энэ бол новш

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Италийн соёл, загвар, дизайны шилдэг бүтээлүүд Монголд

13/02/2026

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

13/02/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.