Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Н.Буянбаатар удирдаачийн тоглолтонд ирсэн азтай үзэгчийг Морин хуураар шагнана
Уртын дуу

Н.Буянбаатар удирдаачийн тоглолтонд ирсэн азтай үзэгчийг Морин хуураар шагнана

Урлаг Урлаг16/11/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
63225ce4a82859a44964a7c3ca74c4761548446222015-11-16-17-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий удирдаач, МУСТА Намхайн Буянбаатар уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа юм. Уг тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тэрбээр ардын урлагийг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жил өөрийн авъяас билэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан зүтгэж, Монгол төрийн Үндэсний их Найрал хөгжмийг мэргэжлийн өндөр түвшинд удирдан хөглөж яваа ерөнхий удирдаач юм. Мөн дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг бүтээлээр чуулгынхаа урын санг арвижуулан, мэргэжлийн уран бүтээлчдийг сургаж, мэргэшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хүндэт уран бүтээлч билээ.  

Н.Буянбаатар нь ардын урлагийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулан БНСУ, ОХУ, Швейцарь, Голланд, Сингапур, Тайвань, Герман, Франц, БНХАУ, БНЭнэтхэг, АНУ, Бангладеш зэрэг орнуудаар мөн 2006, 2007, 2008,2009,2010 онд БНСУ-д айлчлан тоглосон "Монголын сайхан орон" Үндэсний найрал хөгжмийн концертыг амжилттай удирдан тоглуулж олон орны үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Мөн "Нарны домог" "Алтан ураг", "Их хүлгийн туульс" бүжгийн жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Сүнжидмаа", "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг, "Ишиг хөөрхөн нэр" хүүхдийн бүжгийн жүжиг, "Монгол түмний дуу-I, II ", "Ардын дуун цацал", "Монгол нутаг мину", "Хөх монголын эгшиглэн" концерт, "Алтан намар" хөгжмийн наадмын концертууд, ҮДБЭЧуулгын 60-жилийн ойн цуврал концертууд, 2006-2010 онуудад БНСУ-д тоглогдсон "Монголын сайхан орон" Үндэсний Их найрал хөгжмийн концерт, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Ардын хувьсгалын ойн хүндэтгэлийн концертуудад, Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн 20 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил зэрэг ойн концеруудыг удирдан тоглуулсан авъяаслаг удирдаач билээ.

Ийнхүү тэрбээр 30 гаруй жил монголын үндэсний урлагт зүтгэж, үнэлэшгүй их хувь нэмэр оруулсан ч СТА хэмээх цолоос илүүг төр засгаасаа хүртэж чадаагүй байгаа нь урлагт хайртай ард түмний сэтгэлийг өвтгөж байгаа ажээ. Тиймдээ ч ҮДБЭТ-ынхан 65 жилийн ойгоо тохиолдуулан түүний тайлан тоглолтыг зохион байгуулж, юу бүтээсэн ямар уран бүтээлч болохыг нь олон түмэнд таниулахыг ийн зорьсон ажээ.

Түүний уран бvтээлийн тайлан тоглолт энэ сарын 21-ны өдөр "Соёлын төв өргөө"-нд болох юм байна. Тус тоглолтонд хүрэлцэн ирснээр Үндэсний Хөгжмийн Их Найрал, ҮДБЭЧ, ДБЭТ-ийн уран бүтээлчид, Ардын болон Гавьяат цолтнууд, Рок попын оддын хуран чуулахыг нэг дор үзэх ховорхон боломж олдох нь ээ.

Тоглолтын сюрпризээс задалбал 11 дүгээр сард төрсөн хүмүүст нэг тасалбараар хоёр хүн үзэх эрхийг олгох бөгөөд азтай үзэгч Буянбаатар удирдаачийн гарын үсэгтэй морин хуурын эзэн болох юм байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9911-0620,9811-0620, 9411-5292,8808-8868 дугаараас авах боломжтой.

Н.Ганчимэг

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.