Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойд зориулсан яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. "Тусгаар тогтнол" яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй найрагчид [email protected] цахим хаягаар өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ны өдрийг хүртэл ирүүлж болно.
Энэхүү наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэнбүтээл унших юм байна. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм.
Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. "Тусгаар тогтнол" яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болно. Тэргүүн байр, дэд байр, гутгаар байранд орсон найрагчдад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал өгөх аж. Наадамтай холбоотой мэдээлэл авах бол 9913-0384, 9500-2277 утсаар холбоо барина уу.
www.Urlag.mn