Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Халиуны үнэ (18+)
Жүжиг

Халиуны үнэ (18+)

Урлаг Урлаг12/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
759976fbeb3ed6b0great1004420092015-12-12-17-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ахимаг настай боловч өндөр хэргэмтэй нөхрөө эзгүйчлэх дуртай нэгэн залуу эхнэр байжээ. Нөхөр ноёр нь хэд хоногийн хугацаагаар анд явж гэнэ. Нэг өдөр залуу хатан хийх, хэлэх юмаа олж ядан, гаран орж гаран, доноголзож зогстол тэднийд нэгэн залуухан бадарчин иржээ.
Бадарчин залуу ч бас яггүй зальтай, хүүхэмсүү эр байж. Залуу хатагтай үе тэнгийн насны зочин ирсэнд ихэд баярлан хоол унд бэлтгэн хонож нойрсоод явахыг хүсчээ. Залуу хатны анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл зочин өврөө суйлан ам хэрийн сайхан халиу гаргаж ирээд хацар, нүүрээ арчиж байжээ.
Залуу хатан зөвхөн хормойн явдалд дуртай төдийгүй бас эд мөнгөний шуналтай хүн юмсанж. Тэгээд хос залуу бие биенээ сайн ойлгосон учир шөнийн турш жаргалаа эдэлж хоножээ. Бадарчин ч сэтгэл нэн ханамжтай байсан учир шөнө мөнөөх халиугаа хатанд бэлэглэн түүнээс өндөр үнэлэлт авсан байна.

Цаг хугацаа гэгч өөрийн голдирлоор урсаж, шөнө өнгөрч, үүр цайж, амттай хоол хийгээд зочин ламтанг хэдэн удаа дуудаж сэрээгээд хоол цайгаа зооглохыг хүсчээ. Гэтэл залуу лам орон дээр нь цааш хараад унтаад байж гэнэ. Гай болоход анд явсан ноёнтон яг тэр өдөр буцаж ирэх байсан учир хатагтай улам ч сандран орж гарах нь олширчээ.
Тэгсээр байтал үд болж нээлттэй үүдээр харвал гэрийн эзэн ноёнтон урд хөтлөөрөө гараад ирж гэнэ. Түүний ирж явааг сонссон бадарчин эр чармай нүцгэн чигээрээ босож, задгай галд ээж эхэлжээ. Үүнийг харсан эзэгтэй тэвдэхийн ихээр тэвдэн, түүнийг яаралтай хувцаслаж явахыг шаардсанд мань бадарчин:
– Ам халиугаа өгсөн хүн чинь… гэж хэлээд айван тайван сууж байв. Түвэгтэй байдалд орсон хатан халиуг нь буцаан өгчээ. Бадарчин ч хавчиг үүргээ үүрч, хос таягаа тулан арилж өгсөн гэнэ.

Хатад

Эрт урьд цагт хөгшин, залуу хоёр хатантай нэгэн ноён байжээ. Ноён хоёр хатандаа “Бүсгүй хүнд хоёр ам байдаг. Нэг ам нь хамар доор, нөгөө нь хос гуяны чинь завсарт. Энэ хоёр амыг доод, дээд ам гэж бас нэрлэж болно. Та хоёрын хувьд өөрсдийнхөө хоёр амны аль нь илүү хөгшин вэ гэдгийг хэл” гэжээ.
Их хатан нь “Ноён минь ээ. Миний хоол иддэг ам залуу. Харин доод ам минь хөгшин. Яагаад гэвэл доод аманд маань сахал байхад дээд ам одоо болтол сахалгүй. Тэгэхээр сахалтайгаараа доод ам маань хөгшин болж байгаа биз” гэж гэнэ.
Харин бага хатан нь “Миний дээд ам хөгшин доод ам маань залуу. Би дээд амаараа угж өлгийтэй байхаасаа хөхөж эхэлсэн бол салтаанд байдаг сахалтай доод амаараа саяхнаас эр ичимдэг эрхтэн хөхөж эхэллээ” гэж хариулсан гэдэг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.