Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын програм хангамжийн салбарын шилдгүүд тодорлоо
Нийгэм

Монголын програм хангамжийн салбарын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг23/12/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_48929514052015-12-23-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрөгч долоо хоногт Монголын програм хангамж үйлдвэрлэгдчдийн холбоо/МОСА/ Монголын програм хангамжийн салбарын шинэ жилийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Энэ шинэ жилийн баярт тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдалага, төлөөллүүд, CIO club, програм хангамжийн салбарт ажиллагсад зэрэг олон олон зочид ирсний дотор салбарын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, МТШХХГ-ийн дарга Ц.Жадамба, Харилцаа холооны зохицуулах хорооны дарга Балгансүрэн нар байсан юм.

Монголын програм хангамжийн салбарын шинэ жилдээр нэгэн гэнэтийн гэмээр шийдвэр гарч салбарыхныг огшуулсан нь Л.Энх-Амгалан гишүүний санаачилсан хөрөнгө оруулалтын сан байгуулах мэдэгдэл байлаа. Тус санд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 100 сая төгрөгөөр хөрөнгө оруулахаа амлан бусдыг уриалснаар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор 100 сая төгрөг, Интерактив компанийн ерөнхий захирал Б.Ууганбаяр 20 сая төгрөг, Интерактив Би Ай компанийн захирал Ч.Чимиддорж 20 сая төгрөг оруулахаа амалж ердөө аравхан минутын дотор 400 гаруй сая төгрөгийг цуглуулж чадсан байна. Энэ сан нь програм хангамжийн салбарт үүсч буй Монголын анхны хөрөнгө оруулалтын сан бөгөөд зөвхөн програм хангамжийн салбарын компаниудад хөрөнгө оруулахаараа онцлог аж. Ингэснээр програм хангамжийн салбарын хөгжил илүү эрчимтэй явагдаж, өшөө илүү үр өгөөжийг авчирна гэж найдаж байна.Энэ өдөр програм хангамжийн салбарт ажилласан амжилттай ажиллаж буй залуучуудад салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийн МТШХХГ-ын дарга Ц.Жадамба гардуулсан юм.

Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо бахдам амжилтаар эхлүүлж байгаа тус салбарынхны шилдгүүдийн хувьд:

Оны шилдэг үйлчилгээ: “I TOOLS “ компанийн Байршуулах үйлчилгээ

Оны шилдэг компани : “IT ZONE”

Оны шилдэг бүтээгдэхүүн: “Интерактив” компанийн” VERITECH ERP” систем

Оны онцлох төрийн түшээ: УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан нар тус тус шалгарчээ

Мөн энэ үеэр Монголын “Стартап”-уудыг дэмжигч Скайтел компани болон MOSA хамтран зохион байгуулсан MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид тодорч ерөнхий ивээн тэтгэгч болох Скайтел компанийн шагналыг гардан авлаа.

1-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Э.Батхуягийн "UZWER" бүтээл.

2-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Б.Батзаяагийн "ЖҮДО" бүтээл.

3-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч
Б.Бат-Эрдэнэ -ийн "Алсын хараа" бүтээл.

тус тус шалгарч салбарын шинэ жилийн үеэр Скайтел группийн Гүйцэтгэх захирал Д.Болор болон Монголын програм хангамж үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир нар шагналыг гардууллаа.

1 Оны шилдэг үйлчилгээ: “I TOOLS “ компанийн Байршуулах үйлчилгээ

2 Оны шилдэг бүтээгдэхүүн: “Интерактив” компанийн” VERITECH ERP” систем

3 Оны онцлох төрийн түшээ: УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан

4 Оны шилдэг компани : “IT ZONE”

5 Мэдээлэл технологийн салбарын тэргүүний ажилтан "mCast" компаний програмист Ө.Галбадрах

6 Мэдээлэл технологийн салбарын тэргүүний ажилтан "mytech" компаний албаны дарга Л.Баярбилэгт

7 Мэдээлэл технологийн салбарын тэргүүний ажилтан "Asterisk Technologies" компаний захирал н.Отгонбаяр

8 MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид

9 MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид

10 MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид

11 MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.