Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шинжлэх ухааны сенсаци уу? Ганц эвэрт Монголоос олдлоо /фото/
Нийгэм

Шинжлэх ухааны сенсаци уу? Ганц эвэрт Монголоос олдлоо /фото/

Урлаг Урлаг19/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1453187907_67a2c67d9cc5863706030cc477657e591410563802016-01-19-17-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

 

Үлгэрт домогт л гардаг ганц эвэрт Монголоос олджээ.

Шинжлэх ухааны сенсаци байж болохоор энэ мэдээг гаднынхан хүртэл сонирхож эхэлсэн байна.

Ганц эвэрт маань Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших Хан хөхийн нурууны Уянга хэмээх газрын камерт үлджээ. Улсын тусгай хамгаалалттай энэ мэт газруудыг камержуулах ажлын хүрээнд Уянга хэмээх газарт өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "RECONYX”маркийн автомат камер байршуулсан байна.

 

 

 

Ан амьтдын талаар мэдээлэл цуглуулах энэхүү камер өнгөрсөн хугацаанд олон дүрс авсны дотор зургаан өөр бор гөрөөсний бичлэг хийсний нэг нь байгаль хамгаалагчдын анхаарлыг эрхгүй татжээ. Тодруулбал, нас бие гүйцсэн, тарга тэвээр сайтай энэхүү бор гөрөөсны толгойн дунд хэсгээс салаагүй ганц эвэр ургасан байсан аж.

Ер нь бор гөрөөс гэлтгүй толгой дээрээ эвэртэй амьтад бүгд хоёр буюу түүнээс дээш салаа эвэртэй байдаг бөгөөд нэг талынх нь угаараа хугараагүй гэдгийг толгойн дунд хэсэгт ургасан байдлаар нь тогтоожээ.

Өдгөө нутгийн иргэдийн дунд үлгэр домог болон яригдаж эхэлсэн гэнэ. Ер нь энэ мэт тусгай хамгаалалттай газруудыг камержуулсны хүчинд дэлхийд устаж үгүй болсон, ховордсон ан амьтан нэг биш удаа олдох болсон байна.

Жишээлбэл, өнгөрөгч 2015 оны наймдугаар сард Говь-Алтай аймгийн өмнөд хэсэгт дэлхийд устсан гэгддэг улаан чонын дүрс камерт буусан юм. Хамгийн сүүлд 1969 онд Монголд Улсад харагдсан энэ амьтан ийнхүү 50-иад жилийн дараа харагдсан юм.

 

 
Төгс
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.